Ойн түншлэлд Ази тивээс зөвхөн Монгол Улс оров

Ц.Цэрэнбадам
2023/07/03

Ойн түншлэлийн тухай Монгол Улс болон Европын Холбоо хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн хэрэгжилтэд Бодлогын дэмжлэг үзүүлэх ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. 2022 оны 11 дүгээр сард Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Шарм Эль-Шейх хотноо болсон Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх болон Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лайен нар “Ойн түншлэлийн тухай Монгол Улс болон Европын Холбоо хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурсан билээ. Европын Холбооноос олон улсын хэмжээнд санаачлан гаргасан “Ойн түншлэл”-д нийт 5 Улс багтсаны нэг буюу Ази, номхон далайн бүсэд Монгол Улс ганцаараа багтсан юм.

Ойн түншлэл нь уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах, үүнтэй уялдуулан ойн салбарт учирч буй сорилт, бэрхшээлийг даван туулах, улс орны хөгжлийн хэрэгцээ шаардлага, байгаль орчныг хамгаалах зорилтод чиглэсэн үүрэг, амлалт бөгөөд Санамж бичгийн гол зорилго нь ойн тогтвортой менежментийн үндсэн алхмууд болох ой модыг нөхөн сэргээх, зохистой ашиглалт, хамгаалалтыг дэмжих, ойг түшиглэсэн эдийн засгийн салбар, орлогын эх үүсвэр бий болгоход чиглэж байна.

Тухайлбал, ойн аж ахуйд суурилсан ажлын байрыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийг бий болгох, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, ойн хамгаалалтын бүсийг нэмэгдүүлэх, цөлжилт, ойн хомсдол, доройтлыг бууруулах, биологийн төрөл, зүйлийг хамгаалах, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, бэлчээрийн даацыг зохист хэлбэрт шилжүүлэх зэрэг асуудлаар хамтран ажиллахаар зорьж байгаа юм.

Тус санамж бичгийг хэрэгжүүлэх хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, ЗГХА-Ойн газар болон Европын Холбооноос Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газар хамтран 2023 оны 1 дүгээр сараас “Замын зураг”-ийн төслийг хэлэлцэн тохиролцох ажлыг гүйцэтгэж эхэлсэн. Энэ хугацаанд “Замын зураг”-ийн төслийг аймаг, сумын ойн газар болон аймгуудын БОАЖГ-ын төлөөллүүдэд орон нутгийн байгууллагуудын оролцоог хангах, мэдээлэл дамжуулах, танилцуулах зорилго бүхий уулзалт, Шинжлэх ухааны болон мэргэжлийн төрийн бус байгууллагууд зэрэг бусад оролцогчдтой хийх уулзалтыг тус тус зохион байгуулан санал, хүсэлт, зөвлөмжийг тусган сайжруулалтыг хийлээ.

Улмаар энэ оны 6 дугаар сарын 9-ний өдөр ЗГХА- Ойн газрын дарга болон ЕХ-ны Хамтын ажиллагааны даргаа ахлуулсан төрийн байгууллагуудын оролцоотой Шинжээчдийн ажлын хэсэг хуралдан Замын зургийн төслийг хэлэлцэн санал зөвлөмжөө нэгтгэв. Өнөөдөр буюу 7 дугаар сарын 3-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ болон ЕХ-оос Монгол Улсад суугаа элчин сайд Аксель Никейз нарын даргалдаг Бодлогын дэмжлэг үзүүлэх ажлын хэсгийн анхдугаар хуралдаанаар “Замын зураг”-ийг эцэслэн баталлаа. Ингэснээр Санамж бичиг байгуулагч талууд хэрэгжүүлэх арга хэмжээндээ шилжин төсөл хөтөлбөр, хамтын ажиллагаагаа цаашид үргэлжлүүлэх болно.


0
angry
0
care
0
haha
2
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 3 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 4 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 4 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 6 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 8 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 8 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 8 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 9 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 9 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20