Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2023 оны 07-р сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод, Дарьгангын тал нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +22...+27 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +35...+40 градус, бусад нутгаар +28...+33 градус дулаан байна. УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө +25...+27 градус дулаан байна. БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө +26...+28 градус дулаан байна. ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө +24...+26 градус дулаан байна |
05 цагт Улаанбаатарт: 14 градус дулаан, харьцангуй чийг 84 хувь, агаарын даралт 864 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна