АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден ​Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд баяр наадмын мэндчилгээ дэвшүүлжээ

Б.Хонгорзул
2023/07/12

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден баяр наадмын мэндчилгээ дэвшүүлжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден-аас Монгол Улсын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан мэндчилгээ ирүүлжээ

Тэрбээр мэндчилгээндээ АНУ-ын ард түмний нэрийн өмнөөс Монголын ард түмэнд Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан баярын мэнд хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.

“Монгол Улс, АНУ-ын түншлэлийн харилцаа нь ардчилал, хууль дээдлэх ёс, эрх чөлөөнд тулгуурласан бидний хамтын үнэт зүйлс болон дэлхийн төлөөх алсын харааг урагшлуулахад дэмжлэг үзүүлж ирсэн. Бид хамтдаа уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг сааруулах, ардчилсан институциудыг бэхжүүлэх, гэмт хэрэг, авилгатай тэмцэх зэрэг дэлхий дахины болон бүс нутгийн сорилтуудыг шийдвэрлэхээр ажиллаж байна. Төрөлжсөн, хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийг хангахын төлөө бид ойр дотно ажиллаж байна. Мөн түнш, анд нөхдийн хувьд бид боловсрол, солилцооны боломжуудыг өргөжүүлэх замаар иргэд хоорондын хэлхээ холбоог улам бэхжүүлж байна. Цаашид бидний бат бэх, стратегийн түншлэлийн харилцааг улам гүнзгийрүүлэхийн төлөө байна. Танд болон нийт монголчуудад баяр наадмаа өргөн дэлгэр, тавтай сайхан тэмдэглэн өнгөрүүлэхийг хүсэн ерөөе” гэжээ.


4
angry
0
care
0
haha
4
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 7 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 8 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 8 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 11 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 12 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 12 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 13 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 13 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 13 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20