Үерлээд буй бүх голын мэдээлэл

Б.Хонгорзул
2023/07/15

  • Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Шишхэд голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 25-90 см нэмэгдэж үерийн түвшинг 15-55 см давсан байна.
  • Орхон голын нийт уртын голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 15-165 см нэмэгдэж, Орхон гол Хархорин орчимд үерийн аюултай түвшинг 135 см даван хүчтэй үерлэж байна.
  • Сэлэнгэ мөрөний эхээр усны түвшин 70 см нэмэгдэж олон жилийн дунджийг давсан байна.
  • Хангай нурууны арын Чулуут, Хойдтамир, Хануй зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 25-105 см нэмэгдсэн бол Хангай нурууны өврийн Түй, Таац, Заг, Идэр 15-30 зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 25-80 см нэмэгдэж Зэгэстэй, Хөгшин-Орхон, Онги голууд үерийн аюултай түвшинг 15-35 даван үерлэж байна.
  • Хэнтий нуруунаас эхтэй Тэрэлж, Сөгнөгөр голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 30 см нэмэгдэж Сөгнөгөр гол үерийн түвшинг 29 см давсан байна.
  • Хэрлэн голын эхээр, Хараа, Ерөө, Хүдэр голууд үерийн түвшинг 25-70 см давсан бол Орхон, Сэлэнгэ голууд Сүхбаатар сум орчмоор, Шарын гол Жимсний станц орчмоор үерийн аюултай түвшинг 5-20 см даван үерлэсэн хэвээр байна.
  • 7 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд Сэлэнгэ мөрөн Хутаг сум орчмоор Орхон гол Өлзийт сумаар усны түвшин 50-100 см нэмэгдэх төлөвтэй байна.

Эх сурвалж: ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газар



2
angry
0
care
1
haha
6
liked
2
love
3
sad
8
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 7 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 8 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 8 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 11 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 12 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 12 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 13 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 13 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 13 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20