Д.Анхтуяа: Энэ онд манай улс Польш, ОХУ, Франц улсаас үржлийн адуу 140 толгойг импортолсон байна

Б.Хонгорзул
2023/07/20

Монгол Улсад үржлийн мал, амьтан импортлоход тавигдах шаардлагын талаар ГЕГ-ын Хорио цээрийн хэлтсийн ГУБ Д.Анхтуяагаас тодрууллаа

Монгол Улсад үржлийн мал, амьтныг хэрхэн импортолдог вэ? Энэ онд хэр их үржлийн мал, амьтныг импорт хийгдсэн бэ?

Энэ оны эхний хагас жилийн байдлаар Польш, ОХУ, Франц улсаас үржлийн адуу 140 толгой, үржлийн үхэр 162 толгой, 1062 бүл зөгий импортоор орж ирсэн байна.

Гаалийн байгууллага үүнд ямар хяналт шалгалт хийдэг вэ?

Монгол Улсын Үндсэн хуулийн тавдугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад” байна” гэж заасан бөгөөд малын чанар үүлдэр угсааг сайжруулах, ашиг шимийг нэмэгдүүлэх зорилгоор Малын генетик нөөцийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэгт заасны дагуу жилд орж ирэх  мал амьтан, үржүүлгийн бүтээгдэхүүнийг төрөл тоо хэмжээг Засгийн газрын тогтоолоор баталж, квот олгодог.

Мал амьтан тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүнийг импортлохын өмнө импортын мэдэгдэл авах ёстой байдаг. Импортын мэдэгдэл авахын тулд дараах материалуудыг бүрдүүлдэг. Үүнд, албан хүсэлт, Худалдан худалдан авах гэрээ, Олон улсын гэрчилгээ, Мал амьтан импортлох тусгай зөвшөөрөл, Импортлогч орны мал эмнэлгийн шинжилгээний бичиг гэсэн холбогдох бичиг баримтуудыг бүрдүүлдэг.

Гаалийн байгууллага бичиг баримтын болон бусад хяналт шалгалтыг хийдэг. Бичиг баримтыг хяналт шалгалт нь дээр дурдсан шаардлагуудыг хангасан эсэхийг нягтлах юм. Бичиг баримтын зөрчилгүй нөхцөлд импортлох амьтан, ургамал, бүтээгдэхүүн, түүнийг тээвэрлэж буй тээврийн хэрэгсэлд мал эмнэлэг, ургамлын хорио цээрийн анхдагч үзлэг, шалгалт хийдэг.

Анхдагч үзлэг, шалгалтаар зөрчил илрээгүй нөхцөлд  гаалийн бүрдүүлэлтийг хийж, татвараа орон нутгийн Мал эмнэлгийн газарт шилжүүлж, хорио цээрийн дэглэмд оруулдаг. Түүнээс хойших хяналт Мал эмнэлгийн ерөнхий газарт хамаардаг.

 Гаалийн байгууллагаас импортын мэдэгдлийг хэрхэн авах вэ, ямар хугацаа зарцуулдаг бол?

-Амьтан ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд  импортлогч иргэн, ААН хилээр нэвтрүүлэхийн өмнө Гаалийн ерөнхий газарт цахим www.caps.gaali.mn сайтаар дараах материалуудыг бүрдүүлж илгээснээр импортын мэдэгдлийг цаг алдахгүй өдөртөө ч авах боломжтой.  Үүнд:

 Албан хүсэлт:

  •        Улсын бүртгэлийн гэрчилгээ
  •      Худалдах худалдан авах гэрээ
  •      Үржлийн мал амьтан импортлох тусгай зөвшөөрөл
  •       Мал эмнэлгийн ерөнхий газрын ОУ-ын гэрчилгээ
  •     Тухайн улсдаа хорио цээрт орсон тухай шинжилгээний дүн
  •     Орон нутгийн Засаг даргын захирамж г.м


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


3
angry
0
care
2
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
DramaX.mn – Үзэх зүйл үргэлж бий 10 цагийн өмнө
Ашигт малтмалын тухай хуульд АМНАТ-ийг ОУ-ын жишигт хүргэж, гацсан төслүүд урагшлах зохицуулалтыг тусгасан 15 цагийн өмнө
Эмчийн зөвлөдөг “AiDent” шүдний сойзыг эх орондоо үйлдвэрлэж байна 16 цагийн өмнө
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүд эмчилж бэлэг барилаа 16 цагийн өмнө
Л.Гантөмөр: Ардын хувьсгалын 70 жилийн ойгоор амжилттай барилдсан ​бөхчүүдэд цолыг нь өгөх хэрэгтэй 17 цагийн өмнө
О.Амгаланбаатар: Нэг эрийн гурван наадмаа ирэх наймдугаар сард өөрөө зохион байгуулна 18 цагийн өмнө
П.Наранбаяр: Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзах гэсэн чинь Засаг дарга нь дүүргийн МАН-ын даргаас зөвшөөрөл ав гэж үүрэгдсэн 18 цагийн өмнө
Нийт нутгийн 20 гаруй хувьд бэлчээрийн ургац муу байна 18 цагийн өмнө
Зэвсэгт хүчний харьяа цэргийн нэгтгэл, ангиудад аюулгүй байдал, эрсдэлийн иж бүрэн шалгалт хийнэ 20 цагийн өмнө
Н.Алтаншагай: Одоо үед нэг эрийн гурван наадам байж болохгүй 20 цагийн өмнө
Ноос, арьс шир бэлтгэх үйлдвэрүүд зээл олгохоор боллоо 20 цагийн өмнө
Өрхийн эмнэлэгт хийх боломжтой түргэвчилсэн шинжилгээнүүд 21 цагийн өмнө
Сурагчдын амралт энэ сарын 15-наас эхэлнэ 23 цагийн өмнө
Энэ сард хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь 23 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар сэрүүхэн байна 23 цагийн өмнө
Капитрон банк “Гэрэлт 25 жил” аянаа эхлүүллээ Өчигдөр
Г.Уянгахишиг: Хуулиа яг дагаж мөрдвөл цолоо авна, хэн ч гомдолтой үлдэхгүй Өчигдөр
Х.Булгантуяа: Анхаасаа цол чимэг өгнө гэсэн бол олгох ёстой Өчигдөр
Д.Ганмаа: Хүүхэд амь эрсэдсэний дараа том шуум гардаг Өчигдөр
С.Эрдэнэбат: Түүхэн ойгоороо 1024 бөх барилдах нь зөв Өчигдөр