2023 оны Монгол Улсын Шилдэг Банкаар Голомт банк тодорлоо

Б.Хонгорзул
2023/07/20

Дэлхийн банк санхүүгийн салбарын шилдгүүдийг тодруулдаг Euromoney сэтгүүлээс Голомт банкийг 2023 оны Монгол Улсын Шилдэг Банкаар нэрлэлээ. 31 дэх жилдээ зохион байгуулагдаж буй  “Awards for Excellence” арга хэмжээний энэ жилийн шилдгүүдийг долдугаар сарын 12-ны өдөр тодруулан зарласан бөгөөд Голомт банкийг тогтвортой найдвартай байдал, санхүүгийн хүчирхэг үзүүлэлтүүд, дижитал шилжилт, шилдэг бүтээгдэхүүн үйлчилгээ зэрэг шалгууруудыг үндэслэн шилдэг банкаар шалгаруулжээ.

Ёслолын арга хэмжээний үеэр “Голомт банкны 2022 оны ашиг өмнөх онтой харьцуулахад 349 хувиар өсөж 116.5 тэрбум төгрөгт хүрснээр нийт актив 12.4 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан нь инфляцын өсөлт, БНХАУ-ын ковидын эсрэг бодлого, Украины дайны асуудлуудаас шалтгаалан Монгол Улсын эдийн засаг, тэр дундаа банкны салбарынхан хүнд цаг үеийг туулсан ч Голомт банк тогтвортой байдлаа хадгалж чадсаныг батлан харуулж байна. Өөр нэг томоохон амжилт нь Голомт банк өнгөрсөн онд 118.8 тэрбум төгрөгийн IPO-г амжилттай хийсэн нь 2022 он хүртэлх Монголын хөрөнгийн зах зээлийн 30 гаруй жилийн түүхэн дэх хамгийн том IPO болсныг дурдах хэрэгтэй. Түүнчлэн, ногоон бизнесийн болон ногоон амины орон сууцны зээл, сэргээгдэх эрчим хүчний төслүүд, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих, жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлүүдэд идэвхтэй ажиллажээ. Тус банк байгаль орчин, нийгэм, засаглалын (ESG) асуудалд онцгой анхаарал хандуулан хүртээмжийг нэмэгдүүлж, дижитал шилжилт, аюулгүй найдвартай төлбөрийн картууд, SocialPay дижитал хэтэвч болон Нээлттэй банк стратеги нь Монголын банкны салбар төдийгүй хөрөнгийн зах зээлийн хөгжилд томоохон хувь нэмрийг оруулж байна.” хэмээн Euromoney сэтгүүлээс онцолсон юм.

Голомт банкны ололт амжилтууд нийт харилцагч, хөрөнгө оруулагч, хамтрагч түнш, хамт олон та бүгдийн хөдөлмөр зүтгэлийн үр дүн билээ. Бид цаашид ч банк санхүүгийн салбартаа тэргүүлэгч байр сууриа хадгалж, дэлхий нийттэй хөл нийлүүлэн үйл ажиллагаагаа улам бэхжүүлж хичээнгүйлэн ажиллах болно.

Дэлхийн жишиг Монголын банк - Голомт банк


Euromoney сэтгүүлийн тухай:

Их Британийн Лондон хотод төвтэй тус сэтгүүл нь 1969 онд үүсгэн байгуулагдсан. Дэлхийн банк санхүү, макро эдийн засаг, хөрөнгийн зах зээл, бизнес зэрэг сэдвүүдээр дагнан салбарын мэргэжилтнүүд, гүйцэтгэх удирдлагуудын ярилцлага, цаг үеийн мэдээ нийтлэлүүдийг тогтмол хүргэдэг томоохон сэтгүүлүүдийн нэг юм. 



1
angry
0
care
0
haha
1
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 6 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 7 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 7 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 10 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 11 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 11 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 12 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 12 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 12 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20