Голын эрэг дагуу байрлуулсан камераар 200 метр зайд иргэдэд дуут сэрэмжлүүлэг хүргэж байна

Н.Сумъяасүрэн
2023/07/21

Нийслэлийн Онцгой байдлын газраас Туул голын эрэг дагуу иргэдийг голын усны ослоос сэргийлэх, сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэх, зорчих хөдөлгөөнд хяналт тавьж аюулгүй байдлыг хангах зорилгоор нийгмийн хариуцлагын хүрээнд “Мандал даатгал” ХХК-тай хамтран Туул голын аюултай бүсүүдийг тодорхойлж, нэн шаардлагатай 5 байршилд хяналтын камер байршуулжээ

Эдгээр камер нь нэг чигийн болон 360 градус эргэдэг бөгөөд километрийн радиусыг хянаж, цагаан хоолойгоор дуут сэрэмжлүүлгийг 200 метр зайд иргэдэд хүргэж байна.
Цаашид нийслэлийн Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөлөөс 210 сая төгрөгийн хөрөнгийг шийдвэрлүүлэн Туул гол дагуу дахин 8 байршилд камер байршуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.

Голын эрэг дагуу хяналтын камер суурилуулан, иргэдийн зорчих хөдөлгөөнд хяналт тавьж, голын усны ослоос сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээллийг газар дээр хүргэн, усны ослоос урьдчилан сэргийлэх ажилд орчин үеийн технологийг ийнхүү нэвтрүүлжээ


0
angry
5
care
0
haha
2
liked
2
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа 14 цагийн өмнө
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ 14 цагийн өмнө
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? 16 цагийн өмнө
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна 16 цагийн өмнө
Сүүлийн тав хоногт 22 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа 16 цагийн өмнө
Хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ 17 цагийн өмнө
Батсүмбэр, Батширээт, Ерөө суманд гарсан 4 ойн түймрийг бүрэн унтраалаа 18 цагийн өмнө
Танилц: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 18 цагийн өмнө
Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ 18 цагийн өмнө
Зайсангийн зүүн гүүр буюу шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орно 19 цагийн өмнө
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно Өчигдөр
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Даншиг наадам үргэлжилж байна Өчигдөр
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ Өчигдөр
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна Өчигдөр
Нийслэлд +31 градус дулаан байна Өчигдөр
Дөрвөн уулын тахилга боллоо 2025/06/28
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно 2025/06/28
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ 2025/06/28