Гарааш байсан дөрвөн га газрыг чөлөөлж, тохижуулжээ

Б.Хонгорзул
2023/07/25

Долоодугаар сарын 23-нд Улаанбаатарт аадар бороо орж, зарим байршилд барилга байгууламж, нийтийн эзэмшлийн зам талбай усанд автсан. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар холбогдох албаныхны хамт Сонгинохайрхан дүүрэгт газар дээр нь ажиллалаа.

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай: Манай дүүрэгт зургаан байршилд ус тогтсон дуудлага мэдээлэл ирсэн. Энэ дагуу холбогдох албаныхан шөнө ажиллаж, ус соруулан, нөхцөл байдлыг тогтворжуулаад байна. Цэвэрлэгээ болон халдваргүйтгэлийн тухайд мананцар үүсгэгч машин ажиллуулахаар УБЗАА-нд хүсэлтээ өгсөн. Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 19 км урт үерээс хамгаалах далан бий. Үүний 5.3 км-ийг нь 2021, 2022 онд барьсан. Цаашид 44 км үерийн далан байгуулж байж эрсдэлээс хамгаална гэсэн судалгаа бий гэлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар:

Ус тогтсон талбайн цэвэрлэгээ, халдваргүйтгэлийг сайн хийх хэрэгтэй. Мөн үерийн эрсдэлээс хамгаалж, бэлэн байдлаа хангаж ажиллах ёстой. Үерийн далан, ус зайлуулах шийдлийн талаар бид мэргэжлийн байгууллага, судлаачидтай уулзсан, тодорхой арга хэмжээг шат дараатай аваад явна. Тиймээс цаашид барих шаардлагатай далан, байгууламжийн талаарх мэдээллээ нэгтгээд хүргүүлэх хэрэгтэй хэмээсэн юм.

Түүнчлэн нийтийн эзэмшлийн зам, талбайн эвдрэлийг яаралтай засаж, тохижуулах шаардлагатайг Хотын дарга онцолж байлаа.

Мөн тус дүүргийн 1 дүгээр хороолол орчимд зөвшөөрөлгүй барьсан тоосгон гарааш, төмөр чингэлгийг буулган, тохижуулсан талбайд Хотын дарга ажиллалаа. 2021 оноос хойш энэ байршилд 1200 гарааш буулгаж, дөрвөн га газрыг чөлөөлж, тохижилт хийгээд буй. Тодруулбал, ногоон байгууламж, иргэд амрах сүүдрэвч, явган зам, биеийн тамираар хичээллэх талбайг байгуулан тохижуулсан байна. Тохижуулсан талбайн гэрэлтүүлгийг сайжруулах, камержуулахад анхаарахыг Хотын дарга санууллаа.


1
angry
0
care
0
haha
9
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 6 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 7 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 7 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 10 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 11 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 11 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 12 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 12 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 12 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20