Ирэх 2024 онд Дорнодын 50 км зам, Булган сумын 27 км замын засварын ажлыг дэлхийн банкны төслийн хүрээнд засварлаж дуусгана

Б.Хонгорзул
2023/07/28

Ирэх 2024 онд Дорнодын 50 км зам, Булган сумын 27 км замын засварын ажлыг дэлхийн банкны төслийн хүрээнд засварлаж дуусгана

ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто зам дээр ажиллаж, нөхцөл байдалтай ГАЗАР дээр нь очиж танилцлаа.

2013-2015 онд баригдсан уг замыг ОДОО БОЛТОЛ улсын комисс ашиглалтад хүлээн аваагүй төдийгүй гурван ч удаа ажилласан комиссийн зүгээс тодорхой үүрэг, даалгаврууд өгсөн боловч засаж, залруулах талаар ямар ч ажил хийгдээгүй өдий хүрчээ.


МСРС компанийн хийсэн барилгын зургийн алдаанаас эхлүүлээд тендер шалгаруулах, ажил гүйцэтгэх, хяналт тавих гээд бүх л шатанд алдаа дутагдалтай ажилласнаас болж чанаргүй зам баригджээ.

Хариуцлагагүй гүйцэтгэгч Чайна Жео компани хариуцлагагүй хандаж, чанаргүй хийсэн барилгын ажил дээр нэрмээс болж захиалагчийн талаас хяналт тавьж, ажилласан сэтгэлгүй, чадваргүй холбогдох газруудын балгаар Зүүн бүсийн иргэд сүүлийн 10 жил энэ байдалд хохирч байна.

Олон жилийн хугацаанд ард иргэдийг чирэгдүүлж, ТУЙЛДУУЛСАН асуудалд Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт орон нутгийн иргэдээс УУЧЛАЛТ хүсэж, тухайн замтай холбоотой асуудал хариуцлагагүй хандсан шат шатны хариуцан ажилласан байгууллага, аж ахуй нэгжид хариуцлага тооцохоо мэдэгдлээ.

Өнгөрсөн 10 жилийн хугацаанд олон сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга нарын нүүр үзсэн уг замыг засаж сайжруулах, гарсан алдаа дутагдлыг арилгах талаар ямар ч арга хэмжээ авч ажиллаагүй нь иргэдийн зүгээс шүүмжлэл дагуулж байгаа. Уг замыг иж бүрэн шинэчилж засварлах талаар ЗТХ-ийн сайдын зүгээс тодорхой санал, санаачлага гаргаж, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун, УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн нартай хамтран ажиллаж, 2024 оноос засварын ажлыг эхлүүлэхээр боллоо.

Засварын ажил дуусах хүртэлх хугацаанд замын эвдрэл гэмтлийг тодорхой хэмжээгээр засах, иргэдийг аюулгүй зорчих нөхцлийг бүрдүүлэхийг Дорнод АЗЗА, Зам, тээврийн хөгжлийн төв-д үүрэгдлээ.

"Тамын 50" гэгдэх уг замыг засаж, шинэчлэхийн хажуугаар ийм байдалд хүргэсэн зураг зохиогч, гүйцэтгэгч, хяналт тавьсан этгээдүүдтэй хатуу хариуцлага тооцно.  "Чайна Жео" компанитай шүүхийн маргаан иргэний журмаар үүсгэж тодорхой нөхөн төлбөрийг авсан, гэхдээ асуудал үүгээр дуусахгүйг сайд С.Бямбацогт сануулаад, Хууль хяналтын байгууллагад шилжүүлж, ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА тооцуулахаар боллоо.

ЗТХЯ-ны зүгээс 2023 оныг "БҮРЭН ЦАХИМЖСАН - БҮТЭЭМЖИЙГ ДЭЭШЛҮҮЛЖ - ХАРИУЦЛАГА, ҮР ДҮНГ ТООЦОХ ЖИЛ" болгон зарласан. Уг ажлын хүрээнд дахиж ийм асуудал автозамын салбарт гаргахгүй байх талаар бүх арга хэмжээг авч ажиллана.


ЧАНАРТАЙ ЗАМ - ЧАНСААТАЙ ЗАСВАР АРЧЛАЛТ


0
angry
0
care
5
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 5 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 6 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 6 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 9 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 10 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 10 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 11 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 11 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 11 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20