Зун дуусахаас өмнө хүүхдээ электрон жаал болго

Н.Сумъяасүрэн
2023/07/28

Зун дуусахаас өмнө хүүхдээ электрон жаал болго

“Зун бол амралт биш, бусдаасаа илүү гарч, хөгжих боломж юм” гэдэг үг байдаг. Зун хүүхдийг амраах хэрэгтэй гэдэг эцэг эхүүд олон байдаг ч, зуны амралтыг урт байна, хүүхдийг өдөрт тодорхой цагаар шинэ зүйлд сургаж, чадавхижуулж байхыг илүүд үздэг аав, ээжүүд цөөнгүй. 

Хэрэв та сүүлийн аав, ээжүүдтэй ижил боддог бол танд санал болгох нэг гоё сургалт байна. 

ELECRIKID буюу ЭЛЕКТРОН ЖААЛ хэмээн монголчилж болох энэ сургалтаас таны хүүхэд дараах мэдлэгийг олж авч, ур чадварт суралцах юм байна. 

Уг анги нь Компьютерын шинжлэх ухааны үндсийг электроник болон роботикийн инженерчлэлийн суурьтай хослуулсан мэдлэгийг олгоно. Бодитоор ухаалаг цаг болон робот хийж сурах бага насныханд зориулсан анги юм. Инженерчлэл болон программчлалыг хүүхдийн сэтгэхүйд тохируулан энгийн болгосон учир хүүхэд төвөгтэй бичиглэл, математикт түүртэлгүйгээр шинжлэх ухаан, инженерчлэлийн бүтээл дээр илүү анхаарал хандуулах боломжтой.

ELECTRIKID АНГИЙН СУРАГЧИД ЮУ ХИЙЖ ЧАДДАГ БОЛОХ ВЭ?

1 УХААЛАГ ЦАГ

BBC Micro:Bit бичил компьютер дээр орчин үеийн дижитал электроникийн суурь мэдлэгт суралцаж маш олон 7 төрлийн цахилгаан мэдрэгч болон төхөөрөмжийн үйл ажиллагаатай танилцан, тэдгээрийг ашиглан мессеж явуулах хүлээн авах боломжтой ухаалаг цагийг хийж сурна.

2 РОБОТИК

Программчлал болон электроникийн мэдлэгээ ашиглан орчин үеийн роботикын үндсэн мэдлэг болон электроникын төхөөрөмжүүдтэй танилцсаны үндсэн дээр

  • Зураас дагадаг

  • Саад тойрдог

  • Бүжиглэдэг

  • Инфраред удирдлагатай роботууд бүтээх гэх мэт олон (яг хэдэн ширхэг?) сонирхолтой төслүүдийг гардан хийнэ

МАНАЙ ЦОО ШИНЭ СУРГАЛТ БОЛОХ ELECTRIKID АНГИД СУРАЛЦААД ЭЛЕКТРОНИК, КОДЧИЛОЛ, РОБОТЫН ЕРТӨНЦТЭЙ ТАНИЛЦААРАЙ!

Энэхүү 5 өдрийн сургалтаар хүүхдүүд BBC-ийн micro:bit микроконтроллер болон робот өргөтгөлийн самбарыг ашиглан шинэлэг, интерактив төслүүдийг гардан хэрэгжүүлэх замаар суралцана. Ухаалаг цаг бүтээхээс авхуулаад хөгжмийн аянд бүжиглэдэг робот зохион бүтээх хүртэл таны хүүхэд олон төрлийн ур чадвараа шинээр хөгжүүлж, кодчилол, электроник, робот техникийн чиглэлээр практик туршлага хуримтлуулах болно.

Манай сургалтын хөтөлбөр нь онол болон практикийг хослуулж, хүүхдийн оюун ухааныг сорьж, татан оролцуулах зорилготойгоор боловсруулагдсан байдаг. 

Таны хүүхэд хөтөлбөрийн туршид хэд хэдэн сонирхолтой төслүүд дээр ажиллах боломжтой болно. үүнд:


Ухаалаг цаг: Радио дохио ашиглан хоорондоо мессеж бичих чадвартай ухаалаг цаг бүтээнэ. Энэхүү төсөл нь хүүхдүүдэд микроконтроллер болон гэрлийн мэдрэгч, акселерометр, RGB LED, дуугаралт, тогтмол гүйдлийн мотор зэрэг янз бүрийн мэдрэгчийг хэрхэн ашиглахыг заадаг.


Шугам дагагч робот: Хэт улаан туяаны мэдрэгч ашиглан гадаргуу дээр зурсан шугамыг дагаж чадах роботыг зохион бүтээнэ. Энэхүү төсөл нь хүүхдүүдэд хэт авианы мэдрэгч болон саарал өнгийн мэдрэгчийг хэрхэн ашиглахыг заадаг.


Саад тотгороос зайлсхийх робот: Хэт авианы мэдрэгч ашиглан саад тотгорыг тойрч гарах робот бүтээнэ. Энэхүү төсөл нь хүүхдүүдэд алсын удирдлагатай технологийг хэрхэн ашиглахыг заадаг.


Дуут удирдлагатай робот: Микрофон ашиглан дуут тушаалд хариу үйлдэл үзүүлэх роботыг програмчилна. Энэхүү төсөл нь хүүхдүүдэд микрофон хэрхэн ашиглахыг заадаг.


Хөгжмийн аянд бүжиглэдэг робот: Хөгжимд бүжиглэдэг робот бүтээнэ. Энэхүү төсөл нь хүүхдүүдэд дуу мэдрэгчийг хэрхэн ашиглахыг заадаг.


Нэг ангид ердөө 12 сурагчтай байх тул таны хүүхэдтэй манай туршлагатай багш нар тулж ажиллана. Нэг ч хүүхэд, хичээлээ ойлголгүй, хоцрохгүй. Суурь мэдлэг шаардлагагүй энэ сургалт анхлан суралцаж буй болон өмнө нь код бичих эсвэл электроникийн ойлголттой хүүхдүүдийн аль алинд тохиромжтой.

СУРГАЛТАНД БҮРТГҮҮЛЭХ  "https://forms.gle/ENgrkP4wYoWD..."

СУРГАЛТЫГ ХЭН ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙГАА ВЭ?

ELECTRIKID сургалтыг 8-17 насны хүүхдүүдэд зориулан Австралийн дижитал боловсролын стандартын дагуу хичээлийн хөтөлбөрөө боловсруулсан, дэлхийд хамгийн өргөн хэрэглэгддэг пайтон, блок кодчилол зэрэг программчлалын хэлнүүд дээр суурилсан код бичих буюу программ хөгжүүлэх, дижитал электроник, роботик, программчлал, вэб дизайны анхан шатны мэдлэгийг олгох ерөнхий инженерчлэлийн сургалт явуулдаг Монголын цорын ганц ТЕЕ education сургалтын төв зохион байгуулдаг. Энэ сургалт 2023 оны 7 дугаар сарын 31-нд эхлэх бөгөөд 5 өдөр үргэлжилнэ.

Хүүхдүүдэд дижитал технологийн боловсрол олгодог ТЕЕ education сургалтын төвийн үүсгэн байгуулагч Б.Билгүүнээс технологийн боловсролын талаар цөөн асуултанд хариулт авснаа хүргэж байна. 

Таныг Австралид Күийнсландын их сургуульд мэргэжил эзэмшсэн төдийгүй багшилж байсан гэж сонссон?

Тийм ээ. Күийнсландын сургуулийг төгссөн. Сурахын хажуугаар сүүлийн хоёр жилийн хугацаанд нь арван жилийн сургуулийн хүүхдийн сэтгэхүйд тохирсон, дэвшилтэт технологийн чиглэлээр багшилдаг байлаа.

Тодруулбал, программ, вэб дизайн, электроник, роботик гэсэн дөрвөн чиглэлээр багшилж байсан. Миний Монголд буцаж ирсэн хамгийн том шалтгаан гэвэл хүүхдүүдэд комплекс асуудал шийдвэрлэх, бүтээлч сэтгэлгээ, инженерчлэх, код бичих, симуляци хийх, модель загвар гаргах, вэб сайт хөгжүүлэх, роботик болон электроник прототип бүтээх чадваруудыг эзэмшүүлэх хүсэл юм.

Яагаад хүүхдэдээ кодчлол заах нь чухал вэ?

Монголд хамгийн өндөр цалинг "software" инженерүүд, тэр дундаа программын инженерүүд авч байна. Дунджаар 2 сая 500 мянган төгрөгөөс дээш цалинтай.

Дээрээс нь ажлын байрны хүртээмж сайтай. Бид л анзаардаггүй болохоос "Software" бүхий зүйлд бий. Компьютерын дэлгэцэд, лифтэнд, угаалгын машинд, бүр талхны үйлдвэрийн зуухыг нь ч программаар ажиллуулдаг.

Тэгэхээр хаана ч хэрэгцээтэй мэргэжил учраас хүн болгоныг код сураасай гэж боддог.

Кодчилол сурсан хүн эмх цэгцтэй сэтгэж чаддаг болдог.

Хүүхэд бүр код бичиж чадах уу? Программчлалын хэлийг ойлгоход хэцүү болов уу?

Код сурах амархан ч биш бас хэцүү ч биш. Яаж оролдохоос л шалтгаална. Бас зөв эхлэл чухал. Манай сургалтын хувьд хүүхдүүд латинаар уншдаг байхад л хангалттай. Анхлан суралцаж байгаа учраас өөр суурь мэдлэг шаардлагагүй.

Таны явуулдаг сургалтаас хүүхдэд олгодог чадваруудаас нэгийг онцлон дурдвал?

Дэлхийн сайтуудын бараг талаас их хувь нь Word press гэдэг платформоор хийгдсэн байдаг. Үүнийг ашиглаж сурах юм бол 10-11 настай хүүхэд ээж, аавынхаа жижиг бизнест туслах зэргээр танилцуулга вебсайт хийж чаддаг болно.

Жишээ нь, ах нь онлайн шоптой, эгч нь маникюрын салонтой бол танилцуулгыг хийх бүрэн чадвартай болоод төгсөнө гэсэн үг. Манай “ТЕЕЕ” клубийн найман настай, латинаар уншиж чаддаггүй хүүхдүүд вэбийн дизайн хийчихсэн. Хүүхдүүд эхний ээлжид ютүб маягийн дизайнтай вэб танилцуулга хийж байсан.

Бас сонирхол чухал байх?

Боловсролд тулгын гурван чулуу шиг зүйл байдаг. Тэр нь багш, хүүхэд, эцэг эх гурвуулаа хичээх ёстой. Манай сургалтад бүртгүүлэхийн тулд багш эцэг эх хүүхдийн гуравласан уулзалтад заавал ирэх хэрэгтэй байдаг. Энэ уулзалтаар бүх талын сонирхол, хүсэл, хүлээлтүүдийг тодруулдаг. Ингэсний үр дүнд бүх талаас хүсэл сонирхол нэгдсэн гэж үзвэл бид сургалтын үйл явцыг эхлүүлдэг.

Хэдэн настайгаасаа сурвал тохиромжтой вэ?

Программ бичиж сурах нас эрт байх тусмаа тохиромжтой. Тодорхой нас өнгөрөхөөр сурах чадваргүй болдог. Энэ нас хүн болгоны биологийн онцлогоос хамаарч ондоо. Программчлалын хэл гадаад хэлтэй адилхан. Гадаад хэлийг багадаа сайн сурдаг. Төрөхдөө л хоёр өөр хэлтэй гэр бүлд төрчихсөн бол хоёр хэлээр чөлөөтэй яриад түүнийгээ хэзээ ч мартдаггүй. Үүнтэй адил бага байхдаа программ бичээд сурчих юм бол илүү чадварлаг бөгөөд гүнзгий эзэмшинэ.

Одоо эхлүүлэх зуны сургалтдаа ямар түвшний, ямар насны хүүхдүүдийг хамруулах вэ?

7-15 насны хүүхдүүдийг хамруулна. Түвшний хувьд анхан шатны байж болно. Гол нь хүүхэд өөрөө мэдээлэл технологийг сонирхдог байх хэрэгтэй.

Энэ удаагийн сургалтын давуу тал нь цэвэр агаарт “Нарс” зусланд амрангаа зуслангийн зугаатай хөтөлбөрт хамрагдана. Ой модон дотор байрладаг зуслан учраас цар тахлын улмаас гэртээ хэдэн жил байсан хүүхдүүдэд бараг эмчилгээ болохоор хөтөлбөр юм. Анзаараад байхад ковидоос болоод нийгмийн харилцаанд ороогүй удсан хүүхдүүдэд нийгэмшээгүй хандлага анзаарагдаж байна. Зарим хүүхдүүд ангид үймүүлэх ч үгүй болчихсон. 

Тийм учраас энэ удаагийн сургалт зөвхөн зөвхөн код бичих, электроник тоног төхөөрөмж программчлах, роботын төслүүд хийх, англи хэл сурах зэрэг мэдлэг ойлголттой болохоос гадна хүүхдийн харилцаа хандлагад эерэг нөлөөтэй сургалт болно.

Австралид найман настай хүүхэд код бичиж сурч байхад манайд ШУТИС-т оюутан болоод сурдаг гэх юм билээ. Бид хэр хоцрогдож байна вэ?

Тэр үнэн. Би Монголд их сургуульд цахилгаан хангамжаар суралцаж байгаад Австралид очоод цахилгааны инженерээр суралцаж эхэлсэн. Тэгэхэд 22 настайдаа хамгийн анх код бичиж үзэж байлаа. Дэлхий нийтээр ямар ч цахилгааны инженер код бичдэг, кодын мэдлэгтэй л байхыг шаардаж байна. Анх сурч эхлэхэд хичээл дээрээ унах шахаад арай гэж тэнцэж байлаа. Маш хэцүү байсан шүү. Гэтэл Австрали оюутнууд 100 хувийн үнэлгээтэй суралцаад байдаг. Миний хонон өнжин хийж байгаа юмыг ангиас гарч явахдаа л хийчихдэг. Учир нь тэнд 6,7 дугаар ангийн хүүхдүүд аль хэзээний код бичээд сурчихсан байдаг юм билээ.

Кембрижийн боловсролын стандартыг нь уншвал маш энгийн. Жишээ нь 7-р ангийг төгсөж байгаа хүүхэд хамгийн багадаа хоёр программчлалын хэл дээр код бичдэг байна. Түүний нэг нь текст хэлбэрийнх гэх байдлаар түвшин тогтоогоод өгчихдөг.

Монголын боловсролын стандартыг олж унших гээд хайгаад олоогүй. Арга ядаад 1-11 дүгээр ангийн математик, мэдээлэл зүй, хөдөлмөр зэрэг хичээлийн номуудыг гарчиглахад 12 дугаар ангийн дөрөвдүгээр улирлын мэдээлэл зүйн хичээл дээр Microsoft, Small Basic гэдэг хэлийг үздэг юм билээ.

Манай улсын технологийн хөгжил дэлхийн хаана явна вэ?

Чадвараараа дэлхийд гарсан хүмүүс бий. Хайрцагтаа сэтгээд өөрийгөө чадварлаг гээд бодчихсон хүмүүс ч байгаа. Гэхдээ манай улсад дэлхий даяар хэрэглэдэг, тэр шийдэл нь байхгүй бол хүмүүсийн амьдралд сөрөг нөлөө үзүүлчихээр гаргасан зүйл одоогоор байхгүй байна. Жишээ нь "Apple" компани Iphone гаргахаа больчихвол тэрийг дагасан олон зүйлс нуран унах болно, Майкрософт Виндоузээ гаргахаа байчихвал дэлхий дээрх олон олон компьютерууд ажиллагаагүй болно гэдэг шиг тийм үнэ цэнтэй зүйл хараахан алга. Гэхдээ удахгүй тийм зүйл бүтээгдэнэ гэдэгт итгэж байна.

Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

https://www.facebook.com/TEEEducation/videos/292528133429954

https://www.facebook.com/TEEEd...

ТЕЕ EDUCATION Сургалтын төвийн фэйсбүүк хуудас: https://www.facebook.com/TEEEducation 

Цахим хуудас: www.tee.education

Утас: 90806161 


0
angry
1
care
1
haha
1
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний төв байгуулж, тохижуулна 3 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 3 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч “Нөхөрлөлийн ой” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа 18 цагийн өмнө
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 2600 орчим модны суулгац тарилаа 18 цагийн өмнө
А.Цогцэцэг: Иргэд харшилд сайн гэж өндөр тунтай гармон тариулж байгаа нь маш том эрсдлийг бий болгодог 20 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Ховд нутгийнхантай уулзалт хийлээ Өчигдөр
Г.Болормаа: Хүний хөгжлийг дэмжсэн хөрөнгө оруулалтыг түлхүү хийх цаг ирсэн Өчигдөр
Цэцэг төвийн уулзварын зам засварын улмаас автобусны 19 чиглэлд өөрчлөлт орлоо Өчигдөр
Өнөөдөр мод тарих үндэсний өдөр тохиож байна Өчигдөр
Явган хүний зам хааж эхлүүлсэн барилгыг буулгаж байна Өчигдөр
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар бороо, нойтон цас орно Өчигдөр
Цагдаагийн дэд хурандаа М.Баттүшиг Япон, БНХАУ-д алтан соёмбот далбаагаа мандууллаа Өчигдөр
Хуурамч бохь худалдаалсан иргэдийг 300 мянгаар торгож, орлого 5.7 сая төгрөгийг хураан авчээ Өчигдөр
126: Сонгинохайрханчууд Д.Сумъяабазарыг Г.Очирбатаар солих уу? Өчигдөр
"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд нээлттэй өдөрлөг, өртөөчилсөн аялал болно Өчигдөр
Өнөө шөнө зарим нутгаар бороо, нойтон цас орж, хүйтэрнэ Өчигдөр
“Баганат өргөө” цогцолбор хороололд 1500 хүүхдийн суудалтай сургуулийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ 2024/05/10
Х.Ганхуяг: Баянгол дүүргийн боловсролын салбарын хөрөнгө оруулалт 6,5 дахин нэмэгдсэн 2024/05/10
Б.Солонгоо: Зүүн бүсийн аймгууд хилийн долоон боомт бүхий хөгжлийн онц давуу талтай 2024/05/10
Х.Эрдэнэбаатар: Ялагдах дургүй бардам учраас эхлүүлсэн бол эцсийг нь үздэг 2024/05/10