ИМАРТ 7 жилийн ойн дээрээ “АЛТАН ГАДАС” одонт ажилчдынхаа тоог нэгээр нэмлээ

Б.Хонгорзул
2023/07/28

ИМАРТ 7 жилийн ойн дээрээ “АЛТАН ГАДАС” одонт ажилчдынхаа тоог нэгээр нэмлээ

“Скай хайпермаркет“ ХХК нь анхны салбараа нээхэд 250 ажилтантайгаар үйл ажиллагаагаа эхэлж байсан бол өдгөө 7 жилийн дараа 2500 ажлын байрыг бий болгоод байна. Тус компани нь Монгол Улсын иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор шинэ төгсөгчид болон тэтгэврийн насныхан, тусгай хэрэгцээт иргэдийг түлхүү тогтвортой ажлын байраар ханган ажиллуулдаг.
“Скай хайпермаркет” ХХК-ийн шилдэг сайн ажилтнуудын нэг болох Б.Сайнбаяр нь Имарт нээгдсэний 7 жилийн ойн босгон дээр Монгол Улсын төрийн дээд шагнал “Алтан гадас” одон хүртлээ.
Б.Сайнбаяр нь 1971 оноос эхлэн тасралтгүй 52 жил Монгол Улсынхаа хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулан, залуу үетэйгээ мөр зэрэгцэн хөдөлмөрлөж, худалдааны салбарт ажиллаж байгаа юм.
Тэрээр “Алтай холдинг” группийн салбар компани болох “Скай Трединг” ХХК-ийг 2012 онд үүсгэн байгуулагдах цагаас эхлэн харуул хамгаалалтын ажилтнаар ажиллаж, өдгөө “Скай хайпермаркет” ХХК-ийн Имартын Хан-Уул салбарын Авто зогсоолын хөдөлгөөн зохицуулагчаар ажиллаж байна.


0
angry
1
care
4
haha
4
liked
15
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 5 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 6 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 6 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 9 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 10 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 10 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 11 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 11 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 11 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20