Үхэлд ч хүргэх аюултай NATURCOLD эм Монголд орж ирсэн байж болзошгүй

Б.Хонгорзул
2023/07/28

Бүгд Найрамдах Камерун Улсад стандартын бус (бохирдсон) NATURCOLD сироп эм илэрч ДЭМБ-д 2023 оны гуравдугаар сарын 13-нд анх мэдээлжээ. NATURCOLD сироп нь Парацетамол, Фенилэфрины гидрохлорид, Хлорфенирамины малеат найрлагатай ба ханиад, томуу, харшлын риниттэй холбоотой шинж тэмдгийн үед хэрэглэдэг. Бүгд Найрамдах Камерун Улсаас NATURCOLD сироп эмийн дээжийг 2023 оны зургаадугаар сарын 27-ны өдөр ДЭМБ-д хүргүүлж, урьдчилан баталгаажуулах лабораторид шинжлэхэд хүлээн зөвшөөрөгдөөгүй Диэтиленгликоль, Этиленгликолийг агуулсан болохыг тогтоосон.

Тус шинжилгээгээр Диэтиленгликолийн хэмжээ 28.6% илэрсэн байна. Диэтиленгликолын зөвшөөрөгдөх хэмжээ 0.10% -иас ихгүй байдаг.

Энэхүү сэрэмжлүүлэгт дурдсан бүтээгдэхүүн нь зах зээлд гаргах зөвшөөрөлтэй байх магадлалтай. Мөн энэ сироп эмийг албан бус зах зээлээр дамжуулан бусад улс орон эсвэл бүс нутагт тараасан байж болзошгүй юм.

Диэтиленгликоль ба Этиленгликоль нь хүний биед хортой бөгөөд хэрэглэснээр хэвлийгээр өвдөх, бөөлжих, суулгах, шээс хаагдах, сэтгэцийн өөрчлөлт, толгой өвдөх, бөөр гэмтээх, цаашилбал үхэлд хүргэх аюултай.

Эмийн зохицуулалтын байгууллагууд болон олон нийтэд өгөх зөвлөмж

  • ДЭМБ-аас дээрх бүтээгдэхүүнийг зах зээлд гарах зөвшөөрөлтэй болон хууль бусаар зах зээлд дамжуулан бусад улс орон эсвэл бүс нутагт тараасан байж болзошгүй талаар анхааруулж, эдгээр бүтээгдэхүүнийг улс орон, бүс нутгуудын нийлүүлэлтийн сүлжээ болон хууль бус зах зээлд хяналт шалгалтыг сайжруулах;
  • Хэрвээ эдгээр стандартын бус эм тухайн улсад илэрсэн тохиолдолд үндэсний зохицуулалтын байгууллагад мэдэгдэх;
  • Бүх эмийн бүтээгдэхүүн зөвшөөрөгдсөн/тусгай зөвшөөрөлтэй ханган нийлүүлэгчдээс нийлүүлэгдэх;
  • Хэрэв танд эдгээр эм байгаа бол тэдгээрийг хэрэглэхийг зогсоох;
  • Хэрэв та эсвэл таны таньдаг хэн нэгэн эдгээр бүтээгдэхүүнийг хэрэглэсэн эсвэл хэрэглэсний дараа ямар нэгэн гаж нөлөө илэрсэн бол мэргэжлийн эмчид хандан яаралтай эмнэлгийн тусламж авах;
  • Эмийн зохицуулалтын байгууллага энэхүү стандартын бус бүтээгдэхүүн тус улсад илэрсэн тохиолдолд ДЭМБ-д нэн даруй мэдэгдэх;
  • Шингэн тунгийн хэлбэр ялангуяа пропиленгликоль, полиэтиленгликоль, сорбитол ба/эсвэл глицерин/глицерол зэрэг туслах бодис агуулсан сироп эм үйлдвэрлэгчдийг тэдгээр туслах бодисуудаа үйлдвэрлэлд хэрэглэхийн өмнө этиленгликоль, диэтиленгликоль зэрэг бохирдуулагч бодис байгаа эсэхийг шалгахыг зөвлөж байна.

Эмнэлгийн мэргэжилтнүүд эдгээр бохирдсон эмийг хэрэглэсэнтэй холбоотой гаж тохиолдол үүссэн байж магадгүй тохиолдлыг Эмийн зохицуулалтын байгууллагад мэдээлэх ёстой. Хэрэв танд эдгээр бүтээгдэхүүний үйлдвэрлэлт, нийлүүлэлтийн талаар мэдээлэл байвал [email protected] хаягаар ДЭМБ-тай холбоо барина уу.

ДЭМБ-н сэрэмжлүүлэг №3/2023, хуурамч бүтээгдэхүүний мэдээлэл:

зураг

Дээрх сэрэмжлүүлэгт дурдсан бүтээгдэхүүн Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, зах зээлд худалдаалагдаж байгаа тохиолдолд Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газарт ирүүлнэ үү.

Эх сурвалж: Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар


8
angry
0
care
1
haha
2
liked
0
love
7
sad
3
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 5 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 6 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 6 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 9 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 10 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 10 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 11 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 11 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 11 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20