Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат Аймгийн начин М.Балжиннямын барилдах эрхийг 3 жилээр хасчээ. Тодруулбал, Тэрбээр Өвөрхангай аймгийн Хархорин сумын баяр наадамд барилдахдаа гаргасан үйлдлийг Монгол бөхийн ёс жудагт харш, үзэгч олон түмэн, өрсөлдөгч бөхөө үл хүндэтгэсэн болохыг тэмдэглэн тогтоожээ. Тэрбээр учраа бөх болох сумын заан Гансүхийн Мөнх-Ёндонгийн гутал дээр гишгэж давж, босохдоо өшиглөж, тахим авахдаа толгойн ар руу түлхсэн юм.
Сэтгэгдэл (19)