Нийслэл 500 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний үнэт цаас гаргахаар төлөвлөж байна

Б.Хонгорзул
2023/08/01

Нийслэлийн ИТХ-ын Зөвлөлийн хурлаар Нийслэлийн үнэт цаас гаргах, арилжаалах талаар хэлэлцлээ. 

Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч И.Баатархүү “Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын 13.1-д “Нийслэл хуульд заасан нөхцөл, журмын дагуу үнэт цаас гаргаж болно” гэж заасан байдаг. Энэ дагуу Нийслэлийн Засаг даргын захирамжаар өнгөрсөн тавдугаар сард Ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгээс журмын төслийг Сангийн яамтай хамтран боловсруулж энэ оны тавдугаар сарын 24-ны өдөр 199-р тогтоолоор “Үнэт цаас гаргах, арилжаалах, мэдээлэх” журмыг батлуулсан. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар  “Өрийн удирдлагын тухай хууль”-ийн дагуу 6 сарын 21-ны өдөр НИТХ-ын хурлаар саналаа оруулж, 55-р тогтоолоор Нийслэлийн Үнэт цаас гаргах саналыг төлөөлөгчид дэмжсэн. Уг шийдвэрээр Өрийн удирдлагын тухай хуульд заасны дагуу албан бичгийг сангийн сайдад хүргүүлж, Үнэт цаас гаргах шийдвэрийг долоодугаар сарын 19-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, 282-р тогтоолоор зөвшөөрөл олгосон” гэв. 

Хууль эрх зүйн орчин бүрдэж, Засгийн газар, Нийслэлийн ИТХ-ын холбогдох шийдвэрүүд, Сангийн сайдын дүгнэлт тус тус гарсан тул  Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах, автозамын сүлжээг өргөтгөх, зам, замын байгууламжийн төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх зорилгоор 500 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний үнэт цаасыг дотоодын зах зээлд үе шаттай гаргах асуудлыг Нийслэлийн ИТХ-ын нэгдсэн хуралдаанаар шийдвэрлэх юм. 

Нийслэлийн 2023 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай төслийг танилцууллаа

Нийслэлийн 2023 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай төслийг танилцууллаа. Засгийн газрын 2023 оны 282 дугаар тогтоолын дагуу 500 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний нийслэлийн үнэт цаасыг дотоодын зах зээлд үе шаттайгаар арилжаалах болсонтой холбогдуулан Нийслэлийн 2023 оны төсөвт дараах өөрчлөлт оруулах шаардлага үүссэн талаар төсөл танилцуулагч тодотголоо. Нийслэлийн Иргэдийн Хурлын Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 85 дугаар тогтоолоор нийслэлийн 2023 оны төсвийн хөрөнгөөр нийт 576 тэрбум 237.7 сая төгрөгийн 1124 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр баталсан. Нийслэлийн 2023 оны төсөвт өөрчлөлт оруулснаар нийслэлийн үнэт цаас гаргаж, арилжаалах замаар татан төвлөрүүлсэн 429.1 тэрбум төгрөгийн хөрөнгөөр ачаалал өндөртэй 14 цэцэрлэг, 7 Бага сургууль цэцэрлэгийн цогцолбор, 11 Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө, 4 сургуулийн барилгын ажлыг санхүүжүүлэх ба Нийслэлийн инженерийн дэд бүтцийн хүртээмж, авто замын байгууламжийн сүлжээг нэмэгдүүлэх төсөл, Налайхын барилгын материалын үйлдвэр технологийн паркийн цахилгаан хангамжийн 2-р ээлжийн барилга угсралтын ажил, Сэлбэ, Дунд голд үерийн далан барих, Сэлбэ сэргэлт төслийн эхний ээлжийн бүтээн байгуулалтын ажил, шахмал түлшний үндсэн түүхий эд болох хагас кокс болон асаагч худалдан авах ажил болон Андеррайтингийн үйлчилгээний зардлыг тус бүр санхүүжүүлэхээр төлөвлөсөн болохыг танилцууллаа. 

Мөн өнөөдрийн хурлаар Нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах, Нийслэлийн өмчөөс төрийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх, барилга балансаас баланст шилжүүлэх зэрэг асуудлыг НИТХ-ын Зөвлөлийн гишүүд хэлэлцлээ.  Дээрх асуудлуудыг хурлын хороод, намын бүлгийн хурлуудаар хэлэлцэж, НИТХ-ын ээлжит бус XIII хуралдаанаар эцэслэн шийдвэрлэнэ. 

 

 

 


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 5 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 6 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 6 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 9 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 10 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 10 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 11 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 11 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 11 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20