Нийслэлийн 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хэлэлцлээ

Б.Хонгорзул
2023/08/04

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XIII хуралдаан эхэллээ. Хуралдаанаар нийслэлийн 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах талаар хэлэлцлээ.

Торуулбал, улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлуудын төсөв хөрөнгө, зураг төсөл нь батлагдсан газрын асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлтүүд ирж, хотын ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнг нэмэгдүүлэх, төсвийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор дуудлага худалдааны зарчмаар эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршлуудыг төлөвлөгөөнд нэмж тусгах зайлшгүй шаардлага үүсжээ. 

Энэ талаар  Нийслэлийн Засаг даргын эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Ж.Сандагсүрэн “Төслийг “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэл болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2021-2025 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг баримтлан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө боловсруулах аргачлалын дагуу боловсруулсан. Энэхүү аргачлалын дагуу төлөвлөгөөнд тусгуулах санал авахад, 7 байгууллагаас санал ирж нэмэлт өөрчлөлт оруулах төслийг боловсруулсан” гэлээ. 

Газар зохион байгуулалтын чиглэлээр хэрэгжүүлэх чиглэлээр 180 арга хэмжээ төлөвлөснөөс: 

  • Төрийн болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээнд эзэмшүүлэх, ашиглуулахаар 34 байршлын 75,22 га газар
  • Газрын тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, газрын зөрчлийг арилгаж, газрын төлбөрийн орлогыг нэмэгдүүлэх хэсэгт 68 байршлын 162,06 га газар
  • Нийтийн эдэлбэр газрын байршил хэмжээг тогтоох чиглэлээр 78 байршлын 2,54 га 
  • Нөхөн олговор олгож, газар чөлөөлөх чиглэлээр 12 байршлын 257,27 га газар тус тус тусгагджээ. 

Хэлэлцэж буй асуудлаар төлөөлөгчид Нийслэлийн газар  зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах саналаа  9 дүүргийн ИТХ, дүүргийн удирдлагуудтай зөвшилцөх, санал солилцох, газар олголттой холбоотой хууль хэрэгжилтийг хангуулж ажиллах,  газар чөлөөлөлтийн ажлыг гүйцэтгэж буй албан тушаалтан, ажилтнуудыг улсын байцаагчийн үнэмлэхэй болгох зэрэг  асуулт асууж, санал хэллээ.

Товчхон: 

  • Багахангай дүүргийн 2-р хорооны хуучин барилгыг дүүргийн эрүүл мэндийн төв ашиглаж байгаатай холбогдуулан ашиглалт, хамгаалалтыг хариуцуулахаар балансаас баланст шилжүүлэх,
  • Багануур дүүргийн Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн Гүн галуутай цогцолбор сургуулийн эзэмшил хашаанд байрлах Цагдаагийн авто гражийн барилга нь Боловсролын тухай хуулийн 44.2.5 “Боловсролын сургалтын байгууллагын барилга, байгууламж эдэлбэр газрыг зохион байгуулалтын дагуу ашиглах” заалтыг зөрчсөн тул шилжүүлэх,
  • Зоригч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын балансад бүртгэлтэй DAEWOO BUS-106 маркийн 22 тээврийн хэрэгслийг Зэвсэгт хүчний жанжин штаб /10ш/, Цагдаагийн ерөнхий газар /10ш/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт /2ш/ шилжүүлэх,
  • Нийслэлийн Төр захиргааны авто баазаас Хил хамгаалах ерөнхий газарт Тоёото лексус 470 маркийн тээврийн хэрэгслийг  тус тус шилжүүлэх асуудлыг  хуралдаанаар хэлэлцлээ.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ


0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 4 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 5 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 5 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 8 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 9 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 9 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 10 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 10 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 10 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20