Архангай аймгийн Цэнхэр суманд наймдугаар сарын 05-ны өдрийн 20:40 цагийн орчим 4 хүн уулан дээр гарч утсаар ярих гэж явснаас 2 хүн нь аянганд цохиулж амь насаа алджээ. Дуудлагыг наймдугаар сарын 06-ны өдрийн 11:20 цагт хүлээн авчээ. Иргэн Б /35 настай, эрэгтэй/, иргэн Ч /36 настай, эрэгтэй/ нар аянганд цохиулж нас барсан тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн байна.
Сэтгэгдэл (6)