Гэмтлийн эмнэлгийг Содон хороололтой холбох замын газар чөлөөлөлт 95 хувьтай байна

Н.Сумъяасүрэн
2023/08/10

Авто зам, замын байгууламжийн өргөтгөл, шинэчлэлийн ажил үргэлжилж байна. Авто замын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд 13 байршилд авто зам, замын байгууламжуудыг  өргөтгөн, шинэчлэх ажил хийж байгаа. Улаанбаатар хотын хэвтээ чиглэлд зургаан эгнээ замыг ирэх оны зургаадугаар сард ашиглалтад оруулна. Энэ жил шороо, далан овоолгын ажлыг 70 хувьтай хийж дуусгах ёстой. Хучилтын ажлыг ирэх онд хийж дуусгахаар төлөвлөж байна. Газар чөлөөлөлтийн ажил 2022 оноос хойш буюу нэг жил гаруйн хугацаанд үргэлжилсэн. Нийт 356 нэгж талбар өртөж байгаагаас одоогийн байдлаар 34 нэгж талбар үлдээд байна. Тодруулбал, аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг хэрнээ хувь хүний нэр дээр байдаг газрын зургаан иргэнтэй ойлголцож чадахгүй байгаа. Тогтоосон үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй, 3-4 дахин их төлбөр нэхэмжилдэг. Үүнээс болж тус замын ажил саатсан. Энэ зам хоногт 26-35 мянган автомашин нэвтрүүлэх хүчин чадалтай гол холбоос үндсэн зам болж байгаа. 13 байршилд авто зам, замын байгууламжийг өргөтгөн, шинэчилснээр замын сүлжээ 17.8 хувиар нэмэгдэнэ гэлээ.

Мөн өмнө нь тавьсан холбоос замыг үндсэн замтай холбох ажлыг хийж байгаа гэдгийг хэлж байв.

671 нэгж талбар газар чөлөөлсөн

2022 он гарснаас хойш нийслэлд 671 нэгж талбар газар чөлөөлжээ. Энэ нь ойрын 10 жилд байгаагүй үзүүлэлт. Учир нь Улаанбаатар хот жилд 100 хүрэхгүй нэгж талбар чөлөөлдөг байсан. Мөн аж ахуйн нэгж нийгмийн хариуцлагаа ухамсарлан хамтарч ажиллаж байгаа тохиолдол олон байгааг албаныхан дурдаж байв. Гэвч мөн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй, хэд дахин өндөр үнэлгээ хэлж, бүтээн байгуулалтад хүндрэл учруулах нь бий. Иймээс иргэдэд хандаж бүтээн байгуулалтын газар чөлөөлтөд хамтран ажиллаж, уян хатан хандахыг хүссэн юм.

Авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд хийж буй 13 байршлын замын ажил 2023 онд 70 хувьтай хэрэгжиж, 2024 онд бүрэн дуусна.

Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан:

Гэмтлийн эмнэлгийг Содон хороололтой холбох авто зам нь зургаан эгнээ бөгөөд хоёр талдаа тойрогтой, гүүрэн гарцтай. Замын ажлыг  “Монгол зам групп” ХХК гүйцэтгэж буй. Ажил 2022 оны зургаадугаар сард эхэлсэн бөгөөд 2024 оны зургаадугаар сард дуусгахаар төлөвлөсөн. Энэхүү замыг ашиглалтад оруулснаар Энхтайваны өргөн чөлөөний замын ачааллыг 50 хувь бууруулна гэж тооцоолж байна. Өнөөдрийн байдлаар хөрс хуулалтын ажил 10 хувьтай үргэлжилж буй. Энэ жил нийслэлд нийт 16 байршилд зам засвар, шинэчлэлийн ажил гүйцэтгэж байгаагаас тав нь ашиглалтад орсон. Мөн үерийн улмаас замын ажил удааширч байна. Авто замын шинэчлэл, засварын ажлуудыг наймдугаар сарын 15-н гэхэд дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа гэв.

Энэ жил дөрвөн байршилд гүүрэн байгууламж барьж буй. Эдгээрийг энэ онд бүрэн ашиглалтад оруулах юм. Мөн  түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд өдөрт 990 орчим автобус үйлчилгээнд явдаг байсныг 1200 болгон нэмэгдүүлнэ. Нийтийн тээврээр өдөрт 500 мянга орчим иргэн зорчиж байгаа бөгөөд үүнийг 700 мянга болгохоор төлөвлөжээ. Энэ хүрээнд шинээр нийтийн тээврийн чиглэл нэмж, мөн богино эргэлтийг бий болгохоос гадна автобуснуудыг бүрэн шинэчилж байгаа юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


1
angry
0
care
2
haha
11
liked
1
love
0
sad
3
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дундговь аймгийн сургууль, цэцэрлэгүүд аяга, таваг угаагч, ариутгагч төхөөрөмжөөр бүрэн хангагдав 1 цагийн өмнө
“Дээлтэй Монгол” наадам энэ сарын 8-нд болно 1 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 1 цагийн өмнө
Шинэ тойрог авто зам төслийн нэгдүгээр тойрог замын ТЭЗҮ-ийг Зам, тээврийн яамнаас дэмжиж, баталлаа 1 цагийн өмнө
Дундговь аймагт болсон дэлгүүрийн худалдагчийг зодсон хэрэгт холбогдогчийг 48 цагийн хугацаагаар баривчилжээ 2 цагийн өмнө
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна 15 цагийн өмнө
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг 17 цагийн өмнө
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа 18 цагийн өмнө
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ 18 цагийн өмнө
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ 19 цагийн өмнө
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна 20 цагийн өмнө
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна 20 цагийн өмнө
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ 21 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ 21 цагийн өмнө
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ 21 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана Өчигдөр
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ Өчигдөр
​ ЭЗБХ: “Алт -3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжив Өчигдөр
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа Өчигдөр