Улсын бүртгэлийн ерөнхий газар 2023 оны гуравдугаар сарын нэгний өдрөөс Үндэсний энгийн цахим гадаад паспортын захиалга авч, гуравдугаар сарын 15-ны өдрөөс иргэдэд олгож эхэлсэн билээ.
Үүний дагуу Чингис Хаан олон улсын нисэх буудал дээр “Automated Border Control Gates буюу E-Gate” төхөөрөмж ашиглалтад орсноор Монгол улсын иргэд гадаадад зорчих болон гадаадаас ирэхдээ цахим гадаад паспортоо “E-Gate” төхөөрөмж дээр уншуулан хилээр нэвтрэх эрхтэй болно. Уг төхөөрөмж нь ашигалтад орсноор хилийн шалган нэвтрүүлэх цэгээр түргэн шуурхай, цаг алдалгүй нэвтрэх боломжтой боллоо.
Сэтгэгдэл (3)