Энэ жилийн хичээлийн жилд улсын хэмжээнд 302 мянган 2-5 насны хүүхдүүд цэцэрлэгт хамрагдахаас нийслэлийн хэмжээнд 140 гаруй мянган хүүхэд хамрагдахаар байна. Бүртгэлийг E-Mongolia платформоор дамжуулан явуулж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 88,973 хүүхэд бүртгүүлээд байна.
Бүртгэл тав хоногийн дараа буюу наймдугаар сарын 20-нд хаагдана.
Өнгөрсөн жилийн хувьд гурван үе шаттайгаар бүртгэлийг явуулж байсан бол энэ жил хоёр үе шаттайгаар буюу наймдугаар сарын 20-ныг хүртэл, хаягийн бүртгэл нь шийдэгдээгүй, гэнэтийн шилжилт хөдөлгөөн хийсэн, түр оршин суугч өрхийн хүүхдүүдийг есдүгээр сарын 11-нээс бүртгэхээр болсон байна.
Сэтгэгдэл (3)