Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дахь KFC нэрэмжит талбай өнөөдөр нээлтээ хийлээ

М.Төгөлдөр
2023/08/16

Аз жаргалын амтыг түгээгч KFC брэнд 10 жилийн ойн баяраа угтсан #ДҮҮРГЭ кампанит ажлынхаа хүрээнд хүүхэд, залуус, гэр бүл, тусгай хэрэгцээт бүх насны иргэдийн амралт, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд зориулсан эрүүл, тохилог, эко ногоон KFC нэрэмжит талбайг бий болгох төслийг эхлүүлээд байсан бол өнөөдөр нээлтээ хийлээ.

Ашгийн бус, хэн бүхэнд нээлттэй, бүгдэд ээлтэй хүрээлэн болох “KFC нэрэмжит талбай нь” Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 1.1га талбайд байгуулагдсан юм. KFC брэндээрээ нэрлэгдсэн энэ хотхон дэлхийд анхных бөгөөд гэр бүлийн гишүүн бүрд, тэр дундаа ээжүүдэд бяцхан үрээ салхилуулах аюулгүй, эрүүл талбай, бүх насны хүүхэд залуусын чөлөөт цагаа өнгөрөөх ээлтэй орчныг бий болгоход чиглэгдсэн байна.

KFC амтат шарсан тахианд дуртай хэрэглэгч, харилцагчдын хамтын сэтгэлээр босох 2.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий, жилийн дөрвөн улирал бүрэн ашиглах боломжтой “KFC нэрэмжит талбай” ногоон бүсэд дараах хэсгүүд багтана. Үүнд:

Бүрэн усалгааны системтэй ногоон зүлгэн талбай

Гэр бүл, хайртай дотны хүмүүстэйгээ салхилах сүүдрэвч, зугаалах явган хүний зам

Тав тухтай мах шарах грилл, амралтын хэсэг

Уран бүтээлчдийг дэмжих тоглолтын мини тайз (amphitheater)

Эко орчин бүрдүүлсэн дахин боловсруулагдсан, эрүүл аюулгүй тоглоомын талбайнууд

Нар, салхинаас сэргийлэх зорилгоор бүтээгдсэн ногоон далан

Залууст зориулсан skateboard болон roller skate гулгах хэсгүүд багтсан байна.

Аз жаргалаар #ДҮҮРЭН ирээдүйн төлөө хамтдаа дутууг дүүргэхэд үргэлж хамт байдаг үнэнч хэрэглэгч, харилцагч та бүхэнд KFC БРЭНДИЙН 10 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ!

www.kfcmongolia.com

 


9
angry
3
care
1
haha
9
liked
4
love
2
sad
6
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 3 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 4 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 4 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 7 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 8 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 8 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 9 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 9 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 9 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20