Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Зүүн Азийн олимпын зөвлөлийн Ерөнхийлөгчид талархал илэрхийлж, амжилт хүслээ

М.Төгөлдөр
2023/08/17

Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Зүүн Азийн олимпын хорооны дэд ерөнхийлөгч, БНХАУ-ын Үндэсний олимпын хорооны дэд ерөнхийлөгч Ян Шуан болон олон улсын төлөөлөлтэй уулзаж, талархал илэрхийллээ. 

Уулзалтын эхэнд Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан  “Зүүн Азийн залуучуудын наадам манай улсад зохион байгуулагдаж буйд Монголын ард иргэд баяртай байна. Олимпизмын үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, шинэ залуу үеийн тамирчдыг нээн илрүүлэх ач холбогдолтой наадмыг Монгол улсад зохион байгуулж буй нь нэр төрийн хэрэг. Зүүн Азийн спортын наадмыг зохион байгуулахыг зөвшөөрсөн нийт зохион байгуулагчид, олон улсаас хүрэлцэн ирсэн зочид, төлөөлөгчид, олимпын хорооноос оролцож буй олон улсын спортын холбоод, нийслэлийн Олимпийн Наадмыг зохион байгуулах хорооны хамт олондоо талархлаа. Зүүн Азийн залуучуудын наадмыг зохион байгуулж эхэлж буй нь тун удахгүй олимпыг зохион байгуулах боломж бүрэн нээгдэж байна гэж харж байна. “Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадамд оролцож буй бүх тамирчдадаа амжилт хүсье. Хүрэлцэн ирсэн та бүхэн Улаанбаатар хотод тавтай морилоорой” хэмээв. 

Зүүн Азийн залуучуудын наадам нь Олон улсын олимпын хороо, Азийн олимпын зөвлөлийн албан ёсны наадамд тооцогддог бөгөөд бүс нутгийн хэмжээний томоохон наадам юм. Энэхүү наадамд 11 орны 808 тамирчин өрсөлдөж, 226 дасгалжуулагч, Азийн спортын холбоодын техникийн зөвлөл, шүүгчдийн 123 төлөөлөгч, дотоодын 191 шүүгч, техникийн ажилтан, сайн дурынхан зэрэг 2600 гаруй төлөөлөл оролцож байна. Наадам энэ сарын 23-ныг хүртэл үргэлжилнэ.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ



1
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 3 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 4 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 4 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 7 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 8 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 8 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 9 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 9 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 9 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20