Өнөө жилийн үндэсний бөхийн барилдаанд барилдаж шөвгөрсөн бөхчүүдээс допингийн шинжилгээ авсан. Тус шинжилгээнд 32 бөх хамрагдсан бөгөөд тэдний нэг нь "А" сорьцийн шинжилгээнд бүдэрч, допинг илэрсэн талаар өмнө нь мэдээлсэн.
Одоогоор тухайн бөхийн нэрийг зарлаагүй тухайн бөхөд шинжилгээний хариуг өөрт нь танилцуулсан аж. Тэгвэл тухайн бөх нь Б сорьцын шинжилгээ хийлгэх хүсэлтээ гаргасан байна. Б сорьцын шинжилгээний хариу 14 хоногийн дараа гарах бөгөөд ирсний дараа нь олон нийтэд албан ёсоор мэдээлэх юм байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна