Монгол Улсын арслан М.Бадарч өнөө өглөө 08 цагийн орчимд автомашинтайгаа Хан-Уул дүүргийн 4 хорооноос урагшаа 2.5 км зайтай уулын ар бэлээр явж байхдаа онхолджээ. Тэрбээр ганцаараа явж байсан бөгөөд зүүн гарын шуугаа хугалсан гэх мэдээлэл байна.
Одоогоор Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлүүлж байгаа бөгөөд ослын шалтгааныг урьдчилсан байдлаар өгсүүр газар хурдаа тохируулаагүй замын энхэл донхолд онхолдсон гэж үзжээ.
Тухайн үед согтууруулах ундаа хэрэглээгүй байсан нь тогтоогдсон аж.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна