“Эрдэнэс Тавантолгой” ХК -ийн олборлолт Онцгой дэглэмийн хугацаанд 2.9 дахин нэмэгджээ

Ц.Цэрэнбадам
2023/09/08

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайчид Онцгой дэглэмийн хугацаанд уурхайн олборлолт, борлуулалт, тээврлэлтийн үйл ажиллагаа хэрхэн явагдаж буй талаар ярилаа. Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар сэтгэгдлээ илэрхийлэв.

1. “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТЭЭВЭР ЗОХИЦУУЛАЛТЫН АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН Э.АРИУНБОЛД:

“Биржээр нүүрс экспортолдог болсноор хаягдал гардаг, нүүрс дутдаг гэх ойлголт байхгүй болсон. Бид анх удаа нүүрсээ биржээр борлуулж, худалдан авагчдад шууд хүргэх ажлыг хариуцлагатайгаар эхлүүлсэн нь олон талын ач холбогдолтой ажил боллоо”
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 оны 02 сараас эхлэн Монголын хөрөнгийн биржээр дамжуулан нүүрсээ хил нөхцөлөөр биржээр борлуулсан. 2023 оны 09 сарын 05-ны өдрийн байдлаар нийт 44 удаагийн арилжаагаар 4.2 сая тонн нүүрс борлуулж 512 тэрбум төгрөгийн нэмэлт орлого олсон байна.

2. Б.МӨНХЗАЯА “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ЕРӨНХИЙ ИНЖЕНЕР:

 “Онцгой дэглэмийн хугацаанд нүүрс олборлолт 2.9 дахин нэмэгдсэн” “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоохоос өмнө сард дунджаар 700 мянган тонн нүүрс олборлодог байсан. Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс олборлолтыг нэмэгдүүлж сард дунджаар 2 сая тонн нүүрс олборлодог болсон. Энэ тоон үзүүлэлт нь Онцгой дэглэмийн өмнөх үетэй харьцуулахад олборлолт 2.9 дахин нэмэгдсэн.
Нүүрс ачилт борлуулалтыг гүйцэтгэлтэй уялдуулан сар бүр төлөвлөлт хийж байна. 2023 оны 08 сард борлуулалт 3 сая тоннд хүрсэнтэй холбоотйгоор уулын ажлын олборлолтын хэмжээг 2.8 сая тонн болгон нэмэгдүүлэн ажиллаж байна.


3. “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-Д 13 ДАХ ЖИЛДЭЭ АЖИЛЛАЖ БУЙ СТАНДАРТ ҮНЭЛГЭЭ ХАРИУЦСАН АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН Х.ҮҮРИЙНТУЯА:

“Эрдэнэс Тавантолгой ХК-ний ололт амжилт нь удирдлагуудын оновчтой төлөвлөлт, зөв зохион байгуулалт болон нийт уурхайчдын маань ур чадвар, хичээл зүтгэл, хөдөлмөрийн үр дүн гэж боддог”


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 3 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 4 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 5 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 7 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 8 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 8 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 9 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 9 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 9 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20