Архидан согтуурсан үедээ бусдын " I phone 13 " утсыг булаасан үйлдлийг илрүүлжээ

Ц.Цэрэнбадам
2023/09/08

Цагдаагийн байгууллагад 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 02.11 цагт Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, “Бөхийн өргөө”-ний орчимд гар утас булаагаад зугтаасан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

 Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Эргүүл, хяналтын хэлтсийн эргүүлийн алба хаагчид эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай зохион байгуулж иргэн “Э”-ийн “I phone-13” загварын гар утсыг 37 настай, эрэгтэй “Н” гэгч нь согтуурсан үедээ булааж зугтсан үйлдлийг илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагааг тус дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэст үргэлжлүүлж байна.

 Иргэдийг шөнө, оройн цагаар гудамж, талбайд явахдаа харанхуй, гэрэлтүүлэггүй гудамж, замаар ганцаараа зорчихгүй байх, баталгаатай такси, унаагаар үйлчлүүлэх, гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлж сэжигтэй үйлдэл, этгээдийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт цаг алдалгүй мэдээлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.


0
angry
0
care
2
haha
0
liked
0
love
0
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 3 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 4 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 5 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 7 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 8 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 8 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 9 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 9 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 10 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20