Т.Аюурсайхан: Олон сар гүтгүүллээ, би нүүрсний хэрэгт огт холбоогүй

Л.Бямбажав
2023/09/12

Нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдож, яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн асан, ХНХ-ын сайд асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2023.09.12/ эхэлж, 13.30 цаг хүртэл түр хойшиллоо. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн асан, ХНХ-ын сайд асан Т.Аюурсайхан дараах тайлбарыг хэвлэлийнхэнд өглөө. Тэрбээр  " Шүүх хурлыг сунжруулахгүйгээр шийдээсэй гэж хүсч байна. Хэтэрхий их сунжруулж, маш их хуурамч мэдээлэл гадуур явж байна. Нүүрсний хэргийг шалгаад олон ч сар боллоо. УИХ-ын сонсгол дээр бүх зүйл тодорхой болох байх гэж найдаж байна. Аль болох хурдан асуудлыг шийдэхгүй бол намайг нүүрсний хэрэгт холбоотой мэтээр олон сар гүтгэлээ. Нүүрсний хэрэгт би огт холбоогүй. Надтай хамт шүүгдэж буй 11 хүн тус бүр янз бүрийн үндэслэлүүдээр шалгагдаж байх шиг байна. Энэ бүхнийг нэгтгэсэн үндэслэлүүдийг надтай хамаатуулж тайлбарлаж байна. Би боломжийнхоо хүрээнд нээлттэй мэдээллийг өгч байгаа. Шүүх хурлыг ч нээлттэй явуулахыг хүсч байна. 

Намайг зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан, бусдыг элсүүлсэн. Мөн үндэслэлгүй хөрөнгөжсөн гэдэг хоёр үндэслэлээр яллагдагчаар татсан. Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан бусдыг элсүүлсэн гэх хүний санаанд оромгүй, төсөөлшгүй заалт байгаа. Шинэчлэлийн хороо нь 2016 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй. Тэр хүртэл улс төрийн намынө бугшсан асуудлыг шийдвэрлэх, өөрчлөх, ил тод болгохоор нэгдээд явж байсан. Үндсэн хуулиар хүн эвлэлдэн нэгдэх эрхтэй. Төрөл бүрийн холбоо, ТББ-д нэгдэх нь та бүхэнд ч нээлттэй. Ингэсний төлөө хүнийг тагнах, мөрдөх эрхгүй. Нэг ёсны эрүү шүүлт гэж үзэж байна. Нийтийн албан тушаалтан үндэслэлгүй хөрөнгөжсөн бол шалгуулах л хэрэгтэй. Би ч гэсэн шалгуулах гээд л явж байна. Өнгөрсөн хугацаанд намайг авлига авсан гэх үндэслэлээр хангалттай шалгасан. Ямар нэгэн зүйл илрээгүй. Миний ажлын албанд ажиллаж байсан зарим хүн ЭТТ-д ажилд орсон асуудал байгаа. Гэхдээ тэр хүмүүс хүсэл зоригийн дагуу л асуудал. Хаана ажиллах нь хувь хүний эрх шүү дээ. Бусдын хэргийг өөр хэн нэгэнд хамаатуулж болохгүй. 

Жишээ нь төрсөн дүү нь хэрэгт холбогдлоо гэхэд ахад нь хэргийг нялзааж болохгүй гэж Үндсэн хуульд заасан байгаа шүү дээ. 

Би Ерөнхийлөгчтэй уулзаагүй нэлээн удаж байна. Намынхантайгаа уулзах боломж хязгаарлагдмал. Аж ахуйн байгууламж буюу морины жүчээ зэргийг найз нөхдийнхөө хамт, хүч хөдөлмөрөөрөө байгуулсан. Үнэн, зөвөөр шийдэгдээсэй гэж хүсч байна. Хуулийн байгууллагууд нүүрсний хэргийг илрүүлэх чиглэлд тодорхой ажлууд хийж байгаа байх гэж бодож байна.  Намайг өнгөрсөн 10 сарын хугацаанд хэвлэл мэдээллийн хэрэгслээр зохион байгуулалтайгаар харлуулах ажил явж байгаа. 

Анх нүүрсний дуулиан гарахад оффтек гэрээ, нүүрсний ачаа тээвэр гэх мэт нүүрстэй холбоотой олон асуудал яригдаж байсан. Түүнээс аль ч хэрэг нь энэ шүүх хуралдаанд байхгүй. Ямар этгээдүүд зохион байгуулж, ард нь байгаа гэдгийг харж болно" гэлээ. 


5
angry
0
care
7
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 5 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 6 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 6 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 9 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 10 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 10 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 11 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 11 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 11 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20