ЭМЯ: Талийгаач С.Алунгуа гурван хүнд амьдрал бэлэглэж, 10 гаруй хүний амьдралын чанарыг сайжруулсан

Л.Бямбажав
2023/09/14

Талийгаач С.Алунгуагийн асуудлаар ЭМЯ-наас тодруулахад дараах тайлбарыг өглөө. 

Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга Д.Баярболд: Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан ЭМЯ-наас ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байна. Мэдээллийг бид өчигдөр л авлаа. ЭМ-ийн сайдын баталсан дүрэм, журам болон Донорын тухай хуулийг дагаж мөрдөж үү гэдгийг тогтоохоор ажиллаж байна. Эхний авсан мэдээллээр, ЭМ-ийн сайдын 2023 оны зургадугаар сарын 06-ны өдрийн 198 дугаар тушаалд "Донороос эд, эрхтэн авах, шинжлэх болон боловсруулах, хадгалах, тээвэрлэх, шилжүүлэн суулгах, устгах тухай" журмыг баталсан. Энэ журмын дагуу явагдсан эсэхийг тогтооно. Эхний ээлжид холбогдох газрууд буюу Эрүүл мэндийн хөгжлийн үндэсний төв, ГССҮТ-ээс холбогдох мэдээллийг авч байна. 


Одоогоор хэн нэгэн алдаа гаргасан эсэхийг тогтооход эрт байна. Ажлын хэсгийн санал, дүгнэлтэд үндэслэнэ.  Талийгаачаас элэг, бөөр, шөрмөсийг нь авна гэж гэр бүлээс нь зөвшөөрөл авсан байна. Энэ процессийг ойлгуулж, таниулах үйл ажиллагаа нь өөрөө төвөгтэй нөхцөлд явагддаг. Тиймээс ойлголцлын асуудал гарсан байхыг үгүйсгэхгүй. 

Талийгаач С.Алунгуа гурван хүнд амьдрал бэлэглэж, 10 гаруй хүний амьдралын чанарыг сайжруулсан сайхан мэдээ байна. 

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны наймдугаар сарын 1-ний өдрийн 04 дүгээр тогтоолын дагуу оршуулгын тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоосон.  Энэ тогтоолын хоёрдугаар зүйлд "Амьгүй донор болж эс, эд, эрхтэнээ бусдад шилжүүлсэн даатгуулагчийн ар гэрт олгох оршуулгын тэтгэмжийн хэмжээг гурван сая таван зуун мянган төгрөгөөр тогтоосугай" гэж Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс тогтоосон. Тогтоолд тэтгэмжийг ар гэрт олгохдоо 36 сар эрүүл мэндийн даатгал төлсөн байх шаардлагатай гэж зааснаас үүдэж өнөөдөр талийгаачийн гэр бүлд тэтгэмж олгогдоогүй байгааг эргэн харж, энэхүү заалтыг эргэн харж, хуулийн өөрчлөлтөд тусгахаар санал боловсруулж байна" гэлээ.




81
angry
7
care
7
haha
15
liked
11
love
22
sad
19
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 5 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 6 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 6 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 9 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 10 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 10 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 11 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 11 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 11 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20