Дархан-Уул аймгийн иргэдийн дэмжсэн таван төслийг улсын төсвөөс санхүүжүүлнэ

Ш.АДЪЯАМАА
2023/09/15

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзаж “Шинэ сэргэлтийн реформ” илтгэлээ танилцуулж, санал хүсэлтийг нь сонслоо.

Засгийн газар улс орны хөгжлийг хязгаарлаж буй хүчин зүйлийг шийдвэрлэх зорилтыг “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгасан. “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг Улсын Их Хурлаар баталж, хэрэгжүүлж эхэлснээс хойш үр дүн гарч байна. ДНБ, нүүрсний болон бусад экспортын хэмжээ өсөж, төсвийн орлого нэмэгдлээ. 2020 онд -4.6хувь байсан эдийн засгийн өсөлт 2023 оны хоёрдугаар улиралд 6.4 хувьд хүрлээ. Нэг хүнд ногдох ДНБ 2000 онд 485 ам.доллар байсан бол 2022 онд анх удаа 5000 ам.доллар боллоо. Энэ жил улсын хэмжээнд нэгжийн ургац сүүлийн 10 жилд хамгийн өндөр хэмжээнд хүрч, урьдчилсан балансаар 480 мянган тонн улаан буудай хураан авч, өмнөх оноос 20 орчим хувь өсөхөөр байна. Хүнсний ногооны үйлдвэрлэл ч 165.8 мянган тонн буюу 18.3 хувь нэмэгдэх төлөвтэй байна. Засгийн газар баялгийн тэгш хуваарилалтад анхаарч, баялгийн реформыг хэрэгжүүлж байна. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хууль зөрчин хувьд авсан нь тогтоогдсон тул 2017 онд төр 100 хувь мэдэлдээ авсан. Хувьд байх үед буюу 2016 онд тус үйлдвэр улсын төсөвт 184 тэрбум төгрөг татварт хураалгадаг байсан бол 2019 онд 962 тэрбум, 2022 онд 1,8 их наяд төгрөг төвлөрүүлээд байна. Дарханы төмөрлөгийн үйлдвэр дээр “Кью Эс Си” ХХК концессын гэрээ 2014 онд байгуулсан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй. Засгийн газар гэрээг цуцлах үед 9,6 тэрбум төгрөгийн алдагдалтай байсан үйлдвэр энэ оны наймдугаар сард 17,3 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаад байгаа зэргийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцоллоо.

Дархан-Уул бие даан төсвөө бүрдүүлдэг цөөн аймгуудын нэг, 2022 онд төсвийн орлого 60,1 тэрбум төгрөг төвлөрүүлж 1,9 тэрбум төгрөгөөр давуулан биелүүлжээ. Тус аймаг 2023 оныг “Ажлын байр нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих”, “Хүүхэд хамгааллын жил” болгон зарлаад байна. 2035 он гэхэд хүн амынхаа 80 хувийг орон сууцжуулах зорилго тавьжээ.
Дархан-Уул аймгийн иргэд арьс ширнээс эхлээд уул уурхайн боловсруулах үйлдвэр байгуулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангах, орон сууцанд хамрагдахад дэмжлэг үзүүлэх, засаг захиргааны удирдлагад төлөөлөл оруулах, сургууль, цэцэрлэгүүдэд их засвар хийх, иргэдэд газар өмчилж авах боломж олгох, төрийн дунд, доод шатны ажилтан албан хаагчдын чадавхыг сайжруулах, татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг бууруулах, банкны зээлийн хүүг бууруулах, хариуцлагын тогтолцоог сайжруулах, шүүхийн шинэчлэл хийх зэрэг асуудлыг хөндөн ярилаа. Ерөнхий сайд болон холбогдох сайд нар иргэдийн асуултад хариулж мэдээлэл өглөө.

Засгийн газар боловсруулах үйлдвэрийг дэмжинэ, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг парламентэд оруулах санаачилгыг МАН гаргаж жагсаалтын эхний тавд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг багтаахаа зарлаж бусад улс төрийн намуудад уриалсан, боловсрол, эрүүл мэндийн салбарт онцгой анхаарч тухайлбал, багш мэргэжлээр суралцах оюутнуудын сургалтын төлбөрийг тодорхой журмын дагуу төр даах шийдвэр гаргасан, орон нутагт шилжин суурьших, ажиллах иргэдийг бүх талаар дэмжих талаар Ерөнхий сайд ярилаа. Мөн Засгийн газар шинэ төслөөс илүү өмнө эхлүүлсэн төслүүдийг бүрэн дуусгах зарчим барьж ажиллаж байгаа. Гэхдээ шаардлагатай шинэ төслүүдийг санхүүжүүлнэ. Дархан-Уул аймгийн “Залуус” хорооллын шинэ сургууль, цэцэрлэг, аймгийн хэмжээнд байгаа их засвар шаардлагатай цэцэрлэгүүдийн засварын санхүүжилтийг үе шаттай шийдвэрлэнэ. Мөн тус аймгийн төвийн нийтийн тээвэрт 20 шинэ автобус өгөхөөр боллоо.


Дархан-Уул аймгийн иргэд 2024 оны улсын төсөвт дараах төслүүдийг тусгуулахаар эрэмбэллээ. Эдгээрээс хамгийн олон санал авсан төслүүдийг улсын төсвөөс санхүүжүүлнэ.

1.    Түрээсийн орон сууц
2.    Үерийн байгууламж барих
3.    “Залуус”хороололд сургуулийн барилга
4.    Сургуулийн барилга 480 суудал /Дархан-Уул, Орхон сум/
5.    “Залуус”хороололд 150 ортой цэцэрлэгийн барилга
6.    “Залуус-1,2”хорооллын инженерийн шугам сүлжээ, автозамын үргэлжлэл
7.    Сургуулийн барилгын өргөтгөл  
8.    Өвлийн спортын ордон
9.    31-р хорооллын дулаан хангамж
10. Аймгийн төвийн дахин төлөвлөлтөөр Гэр хорооллын доторх хатуу хучилттай авто зам хоёр үе шатны ажил


0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл

Zarig.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
Шинэ мэдээ
Сэтгүүлч Б.Ганчимэг: Самандын Жавхлан бол өөрийгөө олсон хүн 3 цагийн өмнө
“Үндэсний Эвсэл”-ийн Төвийн бүсэд нэр дэвшигчид юу хэлэв? 6 цагийн өмнө
З.Мэндсайхан: Надад ажил хэрэгч төлөвлөгөө байна, хийх л үлдлээ 6 цагийн өмнө
Э.Батшугар: Тамирчдыг дэмжсэн аж ахуйн нэгжид татварын дэмжлэг үзүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн 8 цагийн өмнө
Гадаадад байгаа Монголчууд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг багаар нь дэмжиж байна 8 цагийн өмнө
Хамгийн хөөрхөн, ухаалаг, загварлаг зөөгч робот 9 цагийн өмнө
Аюулт үзэгдэл, ослын үед ажиллахад шаардлагатай багаж, хэрэгслийг хүлээлгэн өглөө 9 цагийн өмнө
Сагсчин Б.Билгүүн, Д.Мөнхтүвшин нар Н.Амаржинг дэмжихээ илэрхийлэв 10 цагийн өмнө
Г.Дамдинням, Т.Мөнхсайхан нар крашын тоогоороо тэргүүлж байна 12 цагийн өмнө
“Үндэсний Эвсэл”-ийн тэргүүн Төв аймгийн иргэд, сонгогчидтой уулзлаа 12 цагийн өмнө
Сэлбэ голын голдирлыг тэлж, түшиц хана барих ажлыг эхлүүллээ 13 цагийн өмнө
Өнөөдрөөс шөнийн автобус явж эхэлнэ 14 цагийн өмнө
АНУ-ын Нью мексико мужид гарсан ой, хээрийн түймрийн улмаас онц байдал зарлалаа 14 цагийн өмнө
Түр зуурын усархаг бороонд Налайх дүүрэгт 5 гэр усанд автжээ 14 цагийн өмнө
“Үндэсний Эвсэл”-ийн тэргүүн Өмнөговь, Дундговь аймгийн иргэд, сонгогчидтой уулзлаа 15 цагийн өмнө
Өнөөдөр гадаадад суугаа сонгогчдоос санал авах эхний өдөр 15 цагийн өмнө
Улаанбаатар хотын бондын анхдагч арилжааг нээж, цан цохилоо 15 цагийн өмнө
О.Батнайрамдал: Өрсөлдөөн бол миний амьдрал 15 цагийн өмнө
Борооны ус тогтсон байршилд аритгал халдваргүйжүүлэлт хийлээ 16 цагийн өмнө
Борооны өмнөх хүчтэй салхи, мөндөр, үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна 16 цагийн өмнө