Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын дулааны цахилгаан станцын санхүүжилтийг ирэх оны төсөвт тусгахаар боллоо

М.Төгөлдөр
2023/09/16

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн орон нутаг дахь томилолт Сэлэнгэ аймагт үргэлжилж байна. Ерөнхий сайд аймгийн иргэдтэй уулзаж “Шинэ сэргэлтийн реформ” илтгэлээ танилцуулж, санал, хүсэлтийг нь сонслоо.

Сэлэнгэ аймаг улсын төсөвт орлого төвлөрүүлдэг 8 аймгийн нэг. 2022 онд улсын төсөвт 3,1 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Газар тариалангийн салбарт улсын хэрэгцээт үр тарианы 43.1, төмс, хүнсний ногооны 13-39, байгалийн хадлангийн 20 хувийг Сэлэнгэ аймаг үйлдвэрлэж, үр тариа, хадлангаар улсдаа тэргүүлж байна.

Энэ жилийн хувьд Монгол Улс түүхэндээ хамгийн их ургац авах боломж бүрдэж, нэгжийн ургац сүүлийн 10 жилд хамгийн өндөр хэмжээнд хүрээд байна. Хүнсний ногооны үйлдвэрлэл ч өнгөрсөн оноос нэмэгдэж Монгол Улс улаанбуудай, төмсний хэрэгцээгээ 100 хувь, хүнсний ногооны 81 хувийг дотоодоос хангах боломжтой болсныг Ерөнхий сайд онцлоод манлайлан ажилласан сэлэнгэчүүдэд талархал илэрхийллээ. Энэ мэтээр эдийн засгийн хараат бус байдлыг бий болгох “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг Засгийн газар хэрэгжүүлж байна. Одоогоор ДНБ, экспорт, төсвийн орлого нэмэгдсэн бодит үр дүн гараад байна. Цаашид аж үйлдвэрийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэх, эрчим хүчний нэмэлт эх үүсвэрүүдийг бий болгох, экспортын шинэ гарцууд, боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх, 21 аймгийг хооронд нь хатуу хучилттай автозамаар холбох зэрэг бодлогыг Засгийн газар дэвшүүлэн ажиллаж буйг Ерөнхий сайд иргэдэд танилцууллаа.

Сэлэнгэ аймгийн иргэд уулзалтын үеэр тариалангийн талбайд мал ордог асуудлаас үүдсэн малчид тариаланчдын хоорондын маргааныг зохицуулах, шийдэл гаргах, уул уурхайн мөрөөр эвдэгдсэн газруудад нөхөн сэргээлт хийх, ХААИС-ийн салбар сургуулийг нээх, хүнсний ногоо боловсруулах үйлдвэр байгуулах, боловсролын чанарыг сайжруулах, бэлчээрийн даац хэтэрсэнтэй холбоотойгоор Сэлэнгэ аймгийг отрын бүс нутгаас чөлөөлөх, дулаан хангамжийг сайжруулах, Алтанбулагийн чөлөөт бүсийг нээх, “Шүгэл”, “Шүүр” ажиллагааг орон нутагт буруу зорилгоор ашиглаж буйд хяналт тавих, Сэлэнгэ аймагт авлига газар авсан, төрийн албан хаагчдыг шахаж хавчдаг байдал түгээмэл байгаа зэрэгт анхаарахыг хүслээ.

Сэлэнгэ аймгийн иргэд 2024 оны улсын төсөвт дараах төслүүдийг багтаахаар эрэмбэллээ.

1.    Шинэ суурьшлын бүсийн дэд станцын барилга байгууламж /Сэлэнгэ, Сүхбаатар сум/

2.    Аймгийн төвийн инженерийн шугам сүлжээний шинэчлэл /Сэлэнгэ, Сүхбаатар сум/

3.    Үерийн далан /Сэлэнгэ, Сүхбаатар сум/

4.    Автозамын сүлжээний шинэчлэл /Сэлэнгэ, Сүхбаатар сум/

5.    Цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын  ажил /Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Баянгол сум/

6.    Ерөө сумын төвөөс Бугант чиглэлийн 27.8 км авто зам /Сэлэнгэ/

7.    Зоорь /Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Мандал, Баянгол, Шаамар сум/

8.    Сумын төвийн доторх 10,3 хатуу хучилттай авто зам /Сэлэнгэ, Мандал сум/

9.    Соёлын төвийн барилга /Сэлэнгэ, Хүдэр сум/

10. Соёлын төвийн барилга /Сэлэнгэ, Ерөө/

Ерөнхий сайд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод баригдах 50МВт чадалтай дулааны цахилгаан станц, Сүхбаатар, Мандал, Баянгол, Шаамар сумдын зоорьны санхүүжилтийг ирэх оны улсын төсөвт суулгах, ХААИС-ийн салбар сургууль байгуулах асуудлыг ирэх 7 хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулж хэлэлцүүлэх, Ерөө сумын төвөөс Бугант чиглэлийн 27.8 км авто замын санхүүжилтийг улсын төсөвт тусгахаа илэрхийллээ. Мөн иргэдээс гаргасан санал, хүсэлт, ялангуяа хууль бус томилгоо, Хөтөлийн Цемент шохой ТӨХК-ийн удирдлагатай холбоотой асуудлыг шалгаж нягтлан, үндэслэлтэй бол шуурхай арга хэмжээ авахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үргэлжлүүлэн ирэх амралтын өдрүүдэд тариалангийн бүсэд ажиллана.


0
angry
0
care
3
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 3 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 3 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 6 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 7 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 7 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 8 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 8 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 8 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20