Автотээврийн хэрэгслийн гэрчилгээг "E-Mongolia" системд байршууллаа

Л.Бямбажав
2023/09/18

Цахим гарын үсгийн тухай анхны хууль 2011 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдөр УИХ-аар 2021 оны 12 дугаар сарны 17-ны өдөр Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсан. Уг хуулиар “тоон гарын үсэг нь цаасан хэлбэрт байгаа мэдээлэлд зурсан гарын үсэгтэ адил хүчинтэй байна” гэж заасан. Автотээврийн хэрэгслийн гэрчилгээг цахим хэлбэрт шилжүүлэн “E-Mongolia” системд байршууллаа.

Тээврийн хэрэгслийн гэрчилгээг цахимжуулснаар төрийн байгууллагын ажлын өдөр, ажлын цагаас үл хамааран Автотээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөний үйлчилгээг киоск машинаар дамжуулан 24 цагийн хэдий ч авах боломжтой болж байна гэж ЦХХХ-ны сайд Н.Учрал мэдээллээ. 


Энэхүү тээврийн хэрэгслийн өмчлөл шилжүүлэх үйлчилгээг хуулиар зөвшөөрөгдсөн хүрээнд хурууны хээгээр баталгаажуулан, тоон гарын үсгээрөмчлөл шилжүүлэх цахим хэлцэл буюу цахим гэрээг байгуулан хийж байна. Цахим хэлбэрээр гэрээ, хэлцэл байгуулж буй анхны жишээ гэж хэлж болох ба энэ
нь өнөөдрийн байдлаар олгогдоод байгаа 736,844 цахим гарын үсгийн хэрэглээг дэмжсэн үйлчилгээ болж байна.

 

"Цаашид тоон гарын үсгийн энэ мэт хэрэглээг дэмжсэн үйлчилгээ, системүүд бий болсноор цахим шилжилт жинхэнэ утгаараа хийгдэж, өнөөдрийн тулгамдсан асуудал болсон түгжрэл түүнээс үүдэлтэй алдагдаж буй цаг хугацааг хэмнэж, төрийн болон бусад үйлчилгээг цахимжуулан, үйлчилгээг хурдан шуурхай хүргэх боломжийг бий болгоно" гэлээ. 

Төрийн үйлчилгээний киоск машин дээр өмчлөл шилжүүлэгч болон өмчлөх эрх хүлээн авагч хоёр иргэн нь хүрэлцэн ирснээр татвар, торгууль, замын хураамж болон тэмдэгтийн хураамжийг төлж, шилжүүлэх шаардлагыг хангаснаар тээврийн хэрэгслийн өмчлөл шилжүүлэх цахим хэлцлийг байгуулан өмчлөлийг шилжүүлнэ.
Өмчлөл шилжүүлсэн цахим хэлцэл нь И-Монгол цахим системд байрлах үндэсний цахим шуудангаар тухайн хоёр иргэнд очих ба өмчлөл хүлээн авсан иргэний тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээ мөн И-Монгол систем дээр үүснэ.

0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 5 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 6 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 6 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 9 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 10 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 10 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 11 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 11 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 11 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20