Ерөнхий сайд Архангай аймгийн нэгдсэн эмнэлгийн барилгын явц, шинэ суурьшлын бүсийн төлөвлөлттэй танилцлаа

Л.Бямбажав
2023/09/18

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн орон нутаг дахь томилолт  Архангай аймагт үргэлжилж байна. Энэ үеэрээ тус аймагт шинээр баригдаж буй 300 ортой нэгдсэн эмнэлгийн барилгын явцтай танилцлаа.   

Амбулатори, хэвтэн эмчлүүлэгчдийн хэсэг, хүчилтөрөгчийн болон дизель станцын барилга зэрэг найман блокоос бүрдсэн орчин үеийн эмнэлгийн стандартын шаардлагад нийцсэн иж бүрэн барилгыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 25.2 тэрбум төгрөгийн өртгөөр барьж байгаа юм.  Одоогоор барилгын ажил 85 хувьтай үргэлжилж байна.

Одоо үйл ажиллагаа явуулж буй аймгийн Нэгдсэн эмнэлгийн үндсэн барилга нь 1979 онд ашиглалтад орсон. 160 орны хүчин чадалтай ч өдгөө  200 гаруй ортойгоор лавлагаа  шатлалын эрүүл мэндийн тусламж  үйлчилгээ үзүүлж буй.  Аймгийн удирдлагууд цаашид  хуучин нэгдсэн эмнэлгийн барилга байгууламжийг  АШУҮИС-ийн харьяа “Сувилахуйн сургалт, эрдэм шинжилгээ, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний цогцолбор” болгох төсөл боловруулжээ. Үүнд 19.2 тэрбум төгрөг хэрэгтэйг байгаа гэв. Тус аймагт сувилагч, тусгай мэргэжилтнүүдийн хэрэгцээ шаардлага өндөр бөгөөд эмч, сувилагчийн харьцаа улсын дунджаар 1:1.2 байдаг бол Архангайд  буюу 1:1.4 байна.

Мөн Аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид шинэ суурьшлийн бүс Булганхангай хорооллын төлөвлөлт, инженерийн дэд бүтэц, зам талбайн тохижилтын шийдэл, тулгамдаж буй асуудлын талаар танилцууллаа. Архангай аймаг нийт 60 га талбайд шинэ суурьшлын бүс байгуулж, Булганхангай -1, 2 хороолол барьж, тохижуулахаар ажиллаж байна. Одоогоор найман байршилд 1500 айлын орон сууцны газар олголт хийгдээд байгаа аж.   Суурьшлын бүсэд нийт 2830 өрхийн 113 мянга гаруй хүн ам оршин суухаар тооцоологдсон ба хотын орон сууцны хангамж 45%-аар нэмэгдэнэ гэж үзжээ. Өнөөгийн байдлаар аймгийн 80 гаруй хувь гэр хорооллын бүс байгаа аж.  

Дээрх 300 ортой нэгдсэн эмнэлгийн барилга шинэ суурьшлын бүс дэх эхний бүтээн байгуулалтуудын нэг бөгөөд  энэ оны арван нэгдүгээр  сард ашиглалтад орно. Булганхангай хорооллын эхний 20 га талбайд 120 айлын орон сууц, 150 хүүхдийн цэцэрлэг, Усан бассейн, 320 хүүхдийн сургууль, спорт заал, 100 хүүхдийн дотуур байр, аймгийн Онцгой байдлын газар, Багш хөгжлийн төв, аймгийн Прокурорын газар, 600 хүний суудалтай Хөгжимт драмын театр, “Эм Си Эс” ХХК-ий худалдааны агуулахын барилгууд, инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийн хамт баригдаж, 63,2 тэрбумын хөрөнгө оруулалт хийгджээ.

Булганхангай хорооллын автозам, дугуйн болон явган зам, гэрэлтүүлэг, ногоон байгууламж, цэвэр усны байгууламж, цахилгаан, дулаан хангамж зэрэг дэд бүтэц, тохижилтын ажилд нийт 18,5 тэрбум төгрөг шаардлагатай байгаа гэв. Аймгийн хэмжээнд тулгамдсан асуудлын нэг нь дулаан хангамж. Дулааны цахилгаан станц нь хувьчлагдсан, 11 уурын зуухыг нэг компани тул шинээр ашиглалтад орж буй аж ахуйн нэгж, амины орон сууц бүхий айл өрхийг хангахад хүндрэл үүсдэг байна. Иймд дулаан хангамжийн асуудалд онцгой анхаарч өгөхийг хүслээ.


0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 5 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 6 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 6 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 9 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 10 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 10 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 11 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 11 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 11 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20