Өвөлжилтийн бэлтгэл 87 хувьтай байна

Л.Бямбажав
2023/09/21

НИТХ-ын ээлжит бус XIV хуралдаан болж байна. Энэ үеэр нийслэлийн хэмжээнд 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах чиглэлээр авч хэрэгжүүлэх ажил, арга хэмжээг Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн албаны дарга М.Баяраа танилцууллаа.

Өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд нийт 658 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр Тодруулбал, Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн гол шугам тоноглол, зуны их, урсгал засварын төлөвлөгөөнд 19 байршлын дулааны 28.1 км гол шугам сүлжээг өргөтгөн, шинэчлэхээр болсон. Өдгөө засвар, шинэчлэлийн ажил 95 хувийн гүйцэтгэлтэй байна. Харин орон сууцны хорооллын дундах найман байршилд 3.6 км хос шугам сүлжээний засвар, шинэчлэлийн ажлыг гүйцэтгэхээс 93 хувьтай үргэлжилж буй. Улаанбаатар хотын цахилгаан хангамжийн найдвартай ажиллагааг хангахаар УБЦТС ТӨХК урсгал засварын 2949, их засварын 110 нэр төрлийн 176 багц ажлыг төлөвлөсөн нь 90.5 хувийн гүйцэтгэлтэй байна. Нийслэлийн иргэдийг ундны цэвэр усаар хангах, бохир усыг татан зайлуулах ажлын хүрээнд нийт 32 нэр төрлийн ажил төлөвлөснөөс биелэлт 85.5 хувьтай хэрэгжиж байгаа. Мөн үерийн ус зайлуулах далан суваг, шугам сүлжээ, худаг, насос станцын засвар, нөхөн сэргээлтийн цэвэрлэгээний ажил 79.7 хувийн гүйцэтгэлтэй.

Харин нийслэлийн 2023 оны төсвийн тодотголоор 16 байршилд 9.2 км авто зам, замын байгууламжийн засварын ажил хийхээр төлөвлөсөн. Өдгөө 14 байршилд 8.51 км замын засвар шинэчлэлтийг бүрэн хийсэн бол хоёр байршилд 0.69 км авто замын ажил 90.4 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа юм. Мөн нийслэлийн замын сангийн хөрөнгөөр төвийн зургаан дүүргийн 148 гудамж, замд 82,803 ам метр талбайн нүхэн эвдрэлийг засварлах ажил 87.4 хувьтай байна.

Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн халтиргаа гулгаа, цэвэрлэгээтэй холбоотойгоор Хот тохижилтын газар, дүүргүүдийн болон хувийн хэвшлийн тохижилт үйлчилгээний компаниуд нийт 6056 тонн бодис, 6235 тонн давс нөөцлөхөөр төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 1296 тонн бодис, 3250 тонн давс нөөцлөөд байна. Нэмэлтээр 4760 тонн бодис, 2985 тонн давсны худалдан авах ажиллагааг хийж буй.

Боловсролын салбарт улс, нийслэл, дүүргийн төсөв, гадаадын зээл, тусламжаар 47 сургууль, 88 цэцэрлэг, бага сургууль, цэцэрлэгийн 25цогцолбор, гурван спорт заал, нэг дотуур байр буюу нийт 164 төсөл арга хэмжээг хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар долоон сургууль, 16 цэцэрлэг, бага сургууль, цэцэрлэгийн хоёр цогцолбор ашиглалтад орж, цэцэрлэгийн орны тоог 3260, сургуулийн суудлын тоог 4760-аар нэмэгдүүлээд байна. Мөн Улаанбаатар цэвэр агаар нэмэлт санхүүжилтийн төслийн хүрээнд дөрвөн цэцэрлэг, гурван сургуулийн барилгыг дулаалж байгаа. Харин эрүүл мэндийн салбарт өвөлжилтийн бэлтгэл хангах чиглэлээр 190 төсөл, арга хэмжээг төлөвлөсөн бол хэрэгжилт 72 хувьтай байна.

Сайжруулсан шахмал түлшний нөөц бүрдүүлэх ажлыг 2023 оны тавдугаар сард эхлүүлсэн бөгөөд нийслэлийн хэмжээнд 53 агуулахад 100 мянган тонн түлшний нөөц бүрдүүлжээ. Мөн сайжруулсан шахмал түлшний тээвэрлэлт хийх 31 компанитай гэрээ байгуулсан. “Таван толгой түлш” ХХК-ийн зүгээс 2023-2024 онд ажиллах 650 борлуулалтын цэгийг сонгон шалгаруулсан бөгөөд үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилж байна. Сайжруулсан шахмал түлшний баруун болон зүүн үйлдвэр нь халаалтын улиралд хоногт дунджаар 2500-2700 тонн түлш үйлдвэрлэдэг. Түлшийг барьцалдуулагч мидлингээс дээж авч, лабораторийн 24 дээжийг шинжилгээнд хамруулсан. Шинжилгээгээр Сайжруулсан хатуу түлш MNS 5679:2022 стандартын техникийн шаардлагыг хангасан гэх дүн гарчээ.

Цахилгаан эрчим хүчинд холбогдоогүй, хүчдэл уналттай, техникийн зураг төсөл хийсэн 4875 өрхийг цахилгаанд холбох, сургуулийн барилгад газрын гүний дулааны насос суурилуулах, ашиглалтын хугацаа дууссан цахилгаан шат болон Хан-Уул дүүргийн 23, 24 дүгээр хорооны 2.1 км шугамыг шинэчлэх зэрэг хөрөнгийг улс, нийслэлийн 2024 оны төсөвт тусгах шаардлагатай байгааг Улаанбаатар хотын ерөнхий менежер М.Баяраа НИТХ-д уламжиллаа.

НИТХ-ын төлөөлөгчид халиа тошин үүсэхээс урьдчилан сэргийлэх, орон сууцны хуучны барилгын дулаан алдагдлыг бууруулах, сайжруулсан түлшний нөөцийг хангалттай бүрдүүлэхэд  анхаарах хэрэгтэйг сануулж байв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
DramaX.mn – Үзэх зүйл үргэлж бий 9 цагийн өмнө
Ашигт малтмалын тухай хуульд АМНАТ-ийг ОУ-ын жишигт хүргэж, гацсан төслүүд урагшлах зохицуулалтыг тусгасан 14 цагийн өмнө
Эмчийн зөвлөдөг “AiDent” шүдний сойзыг эх орондоо үйлдвэрлэж байна 15 цагийн өмнө
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүд эмчилж бэлэг барилаа 15 цагийн өмнө
Л.Гантөмөр: Ардын хувьсгалын 70 жилийн ойгоор амжилттай барилдсан ​бөхчүүдэд цолыг нь өгөх хэрэгтэй 16 цагийн өмнө
О.Амгаланбаатар: Нэг эрийн гурван наадмаа ирэх наймдугаар сард өөрөө зохион байгуулна 17 цагийн өмнө
П.Наранбаяр: Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзах гэсэн чинь Засаг дарга нь дүүргийн МАН-ын даргаас зөвшөөрөл ав гэж үүрэгдсэн 17 цагийн өмнө
Нийт нутгийн 20 гаруй хувьд бэлчээрийн ургац муу байна 17 цагийн өмнө
Зэвсэгт хүчний харьяа цэргийн нэгтгэл, ангиудад аюулгүй байдал, эрсдэлийн иж бүрэн шалгалт хийнэ 19 цагийн өмнө
Н.Алтаншагай: Одоо үед нэг эрийн гурван наадам байж болохгүй 19 цагийн өмнө
Ноос, арьс шир бэлтгэх үйлдвэрүүд зээл олгохоор боллоо 19 цагийн өмнө
Өрхийн эмнэлэгт хийх боломжтой түргэвчилсэн шинжилгээнүүд 20 цагийн өмнө
Сурагчдын амралт энэ сарын 15-наас эхэлнэ 22 цагийн өмнө
Энэ сард хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь 22 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар сэрүүхэн байна 22 цагийн өмнө
Капитрон банк “Гэрэлт 25 жил” аянаа эхлүүллээ Өчигдөр
Г.Уянгахишиг: Хуулиа яг дагаж мөрдвөл цолоо авна, хэн ч гомдолтой үлдэхгүй Өчигдөр
Х.Булгантуяа: Анхаасаа цол чимэг өгнө гэсэн бол олгох ёстой Өчигдөр
Д.Ганмаа: Хүүхэд амь эрсэдсэний дараа том шуум гардаг Өчигдөр
С.Эрдэнэбат: Түүхэн ойгоороо 1024 бөх барилдах нь зөв Өчигдөр