Сургууль, цэцэрлэгийн хүнсний аюулгүй байдалд шалгалт хийж байна

Ш.АДЪЯАМАА
2023/09/25

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга найман чиглэлээр үүрэг даалгавар өгсөн бөгөөд хэрэгжилт 83 хувьтай байжээ. Тухайлбал, нийслэлийн хэмжээнд байгаа хараа хяналтгүй болон хөдөлмөр эрхлэгч, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдүүдийг нийгэмшүүлэх, хамгаалах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд рүү хандсан зөвлөмж, сургалтуудыг нэмэгдүүлэх ажлуудыг зохион байгуулж ажиллахыг үүрэг болгосон. Энэ хүрээнд хараа хяналт сул, хөдөлмөр эрхэлдэг, гэмт хэрэг үйлдэж болзошгүй, тэнэмэл зэрэг нийт 226 хүүхдийг олж тогтоосон байна. Мөн хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдсэн 123 иргэнийг 7-30 хоног баривчлуулж, хүүхдийн бие махбодод халдсан, хүүхдийн дэргэд архидан согтуурсан, үл хайхарсан, хүчирхийлэл үйлдсэн зэрэг хүүхдийн эрхийг зөрчсөн 128 иргэнд торгууль ногдуулжээ.

Хорооллын дундах болон туслах замын эвдрэл гэмтэл, авто замын тэмдэг, тэмдэглэгээг засварлах ажлуудаа эрчимжүүлж, дуусгах үүрэг өгсөн. Авто зам, замын байгууламжийн засвар, шинэчлэлийн хүрээнд нийт 16 байршилд 9.21 км авто замд засварын ажил хийхээр төлөвлөснөөс 14 байршлын 8.51 км замд засвар шинэчлэл хийлээ. Хоёр байршлын 0.7 км замын засварын ажил үргэлжилж буй бөгөөд 90.4 хувийн гүйцэтгэлтэй байна. Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр төвийн зургаан дүүргийн гол болон туслах 148 гудамж, замд 82,803 ам метр нүхэн эвдрэл засварлаж, 87.4 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм.

Орон сууцны 5450 орчим байранд халаалт өгөөд байна

Хотын дарга Улаанбаатар хотын дулаан хангамжийн ашиглалтын хэвийн ажиллагаа, шугам сүлжээний их, урсгал засварын ажлын явц болон өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар холбогдох албаныхнаас тодрууллаа.

Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн захирал Г.Баярсайхан “Хотын хэмжээнд халаалт авах орон сууцны 5500 байр байдгаас 5450 орчим нь дулаанд холбогдсон. 150 сургууль, 195 цэцэрлэг, 95 эмнэлэг, 675 аж ахуйн нэгж дулааны эрчим хүчээр хангагдаад байна. Халаалт аваагүй орон сууцны 50 гаруй байр байгаа нь шугамын гэмтэлтэй холбоотой” гэсэн бол

Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын дарга Ч.Мэндбаяр “Манай газрын шугам сүлжээний их болон урсгал засварын ажил дууссан. Халаалт өгч эхэлснээс хойш олон гэмтэл гарсныг тухай бүр засаж, янзалсан. Одоо дөрвөн гэмтлийг засаж байна. Халаалтгүй байгаа 55 байрнаас 24-ийг нь өнөөдөр орой гэхэд дулаанд холбоно. Бусад гэмтлийг ойрын хугацаанд засаж дуусгана” гэлээ.

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Техник, ашиглалт засварын хэлтсийн дарга Ш.Хосбаяр “Өвөлжилтийн бэлтгэл, техник засварын ажлыг зургаадугаар сарын 1-нээс аравдугаар сарын 15-ны хооронд хийж дуусгахаар гүйцэтгэл 85 хувьтай байна. Урсгал засварын ажлыг хийж дууссан. Өвлийн их ачааллын үед найдвартай ажиллагааг хангах зорилгоор гурван шугамд их засварын ажлыг хийсэн. Хоёр шугамын ачааллыг нэмэгдүүллээ” гэлээ.  

Шаардлага хангахгүй шугам сүлжээ тавьсан компаниудыг хар жагсаалтад оруулна

Мөн Хотын дарга Яармагийн орон сууцны байрнуудаас зэвтэй ус гарч буйг хэрхэн шийдвэрлэж байгааг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраагаас тодруулахад “Яармагийн шугамд хоёр удаа угаалга хийсэн. Гэвч иргэдээс ирэх гомдол буураагүй. Азотын хийгээр угаалга хийхэд төсөв өндөр гарч байгаа. Шугам, сүлжээг солиулахаар төсөвт суулгасан” хэмээсэн бол

Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-ын дарга Ц.Төрхүү “Шугамд хуванцраар доторлогоо хийх юм уу, эсвэл шинээр солих шаардлагатай” гэв.

Хотын дарга шугам сүлжээ тавьсан компаниудыг хар жагсаалтад оруулж, хариуцлага тооцох ёстойг хэлж байлаа. Мөн хотын цэвэрлэгээ, үйлчилгээнд шаардлагатай машин механизмын худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулахыг үүрэг болгов.  

Баянзүрх дүүргийн XIII хороолол буюу Зүүн дөрвөн замын автобусны буудлын урд талын шатсан “East” төвийн барилгын газарт тохижилт, ногоон байгууламж байгуулах ажлын талаар Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга:

-2022 оны дөрөвдүгээр сард барилгын архитектор төлөвлөлтийн даалгавар, загвар зургийг баталсан.  Гурван блок барилгын загварыг тус оны есдүгээр сард хоёр блок барилга болгосон юм. Ингэснээр эдэлбэр газрын 36 хувьд барилга, 64 хувьд ногоон байгууламж, зам, талбай байхаар баталж, барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл өгсөн. Үүнээс хойш ямар нэгэн ажил хийгдээгүй. Барилгын компанитай холбогдоход “Хөрөнгө оруулалттай холбоотой ажил саатсан, бүтээн байгуулалтын ажил  удахгүй эхэлнэ гэсэн” хэмээв.

Хотын дарга хугацаатай үүрэг даалгавар өгч, ногоон байгууламж байгуулахад анхаарах хэрэгтэйг онцоллоо.

Сургууль, цэцэрлэгийн эдэлбэр газрын хөрснөөс дээж авчээ

Үдийн хоол хөтөлбөрийн хүрээнд хүүхэд багачуудыг эрүүл ахуй, чанар, стандартын шаардлагад нийцсэн баталгаат хүнсээр хангах, хүнсний аюулгүй байдалд хийж байгаа хяналт шалгалтын талаар холбогдох албаныхнаас тодруулав.

Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин:

-Сургалтын байгууллагын гадна болон дотор орчинд хяналт шалгалт хийсэн. Гурван байгууллага хамтран сургууль, цэцэрлэгийн хүнсний аюулгүй байдалд шалгалт хийж байна. Цэцэрлэгүүдийн хүнсний хангамжийг дөрвөн компани хариуцаж байгаа.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулган:

-81 байгууллагын уснаас 105 дээж авсан. Мөн сургууль, цэцэрлэгийн эдэлбэр газрын хөрснөөс 27 дээж авлаа. Эдгээр дээжийг лабораторид хүргүүлж,  56 дүгнэлт гарсан. Шалгалтад хамрагдсан сургуулиас 49 нь хоол үйлдвэрлэлийн үйлчилгээ явуулж байгаа. Үүнээс түрээсийн гал тогоотой 18, зориулалтын гал тогоогүй 31 сургууль бий. Сургуулиудад боловсон хүчин болон тоног төхөөрөмж дутагдалтай дүгнэлт гарсан. Энэ онд 6381 хүүхдийн хүчин чадалтай 19 сургууль, цэцэрлэг, сургалтын төв ашиглалтад ороод байна хэмээлээ.

Угаарын хийн хордлогоос сэргийлэх сургалт, өдөрлөг зохион байгуулна

Сайжруулсан шахмал түлшний нөөцийн талаар Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Батшагай:

-Сайжруулсан шахмал 118 мянган тонн түлшийг 58 агуулахад нөөцлөөд байна. Нийт борлуулалтын  650 цэг ажиллахаас өнөөдрийн байдлаар 500 цэг ажиллаж байгаа. Үлдсэн цэгүүдийг аравдугаар сарын 1-н гэхэд үе шаттайгаар ажиллуулна. Түлшнээс 24 дээж авахад сайжруулсан шахмал түлшний стандартыг хангасан гэж гарсан. Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх сургалт, өдөрлөгийг зохион байгуулна гэлээ.

Хүүхэд багачуудыг зам, тээврийн ослоос урьдчилан сэргийлж ажиллахыг үүрэг болгов

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дараах үүрэг даалгаврыг өглөө.

  • Бодлогын баримт бичиг болон хууль, тогтоол, шийдвэр, шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг сайтар хангаж, удаашраалтай байгаа ажлуудаа эрчимжүүлж, хяналт тавьж ажиллах.
  • Нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангах, мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд өвлийн их ачааллын үед иргэдийг ус, дулаан, цахилгаан эрчим хүчээр найдвартай хангахад онцгой анхаарч ажиллах.
  • Эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн засвар, орчны тохижилт болон инженерийн шугам сүлжээний ажлуудыг эрчимжүүлж дуусгах, Улсын комисст хүлээлгэж өгөх ажлуудаа шуурхай зохион байгуулах.
  • Сайжруулсан шахмал түлшийг хэрэглэх, ашиглах заавар, зөвлөгөө болон угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг иргэд, олон нийтэд тогтмол мэдээлж ажиллах.
  • Тээврийн хэрэгслийн техникийн хяналтын цахим гэрчилгээ /RFID TAG/-г суурилуулахтай холбоотой ажлыг эрчимжүүлэх.
  • Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас гаргасан өргөдөл, гомдол, албан бичгийг хууль зүйн үндэслэлтэйгээр эцэслэн шийдвэрлэж, хуулийн хугацаанд иргэнд хариу өгч ажиллах.
  • Төрийн хэмнэлтийн тухай хууль, Засгийн газрын тогтоол, шийдвэрийн дагуу төсвийн зардлын хэмнэлтийг хэрэгжүүлэх, төсвийн сахилга батыг сайжруулж, дотоод хяналт шалгалтаа сайжруулж, үр дүнг шаардаж ажиллах.
  • Мэргэжлийн хяналтын чиг үүргийг хэрэгжүүлж байгаа агентлаг болон дүүргүүд төрийн хяналт шалгалтын ажлаа эрчимжүүлж, хэрэгжилтэд нь НЗДТГ хяналт тавьж ажиллах.
  • Ерөнхий боловсролын сургуулийн орчинд сурагчид, хүүхэд багачуудыг зам, тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, хөдөлгөөний   аюулгүй   байдлыг  хангахад туслах ажилтан, олон нийтийн цагдаагийн ажилтан, эргүүлийн цагдааг томилон, явган хүний гарц, гарамтай хэсгүүд дээр ажиллуулж, эрчимжүүлж ажиллах.
  • Орон сууцны болон гэр хорооллын хог тээвэрлэлтийг нэмэгдүүлж, ажлаа эрчимжүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах зэрэг үүрэг өгөв.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл

Zarig.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Хот төлөвлөлт, дэд бүтцийн асуудлыг барууны мэргэжилтнүүдтэй хамтарч шийднэ 12 минутын өмнө
Ц.Энхбат: Үр хүүхдэдээ новшийн нийгэм үлдээчхээд “би сошиал дээр зөндөө сэтгэгдэл бичсэн” гээд сууж баймааргүй байна 3 цагийн өмнө
МАН-аас 1-р тойрогт нэр дэвшигчдийн Архангай дахь уулзалт Тамирын голын хөвөөнөөс эхэллээ 5 цагийн өмнө
Б.Цогтбаатар: Маргааш агаарын температур дулаарч, голуудын усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна 8 цагийн өмнө
Үндэсний эвсэл : Ухаалаг хотын цогц, шинэ төлөвлөлтийг хэрэгжүүлнэ 9 цагийн өмнө
Сэлбэ гол далангаа даван үерлэж болзошгүй байна 9 цагийн өмнө
“Үндэсний Эвсэл”-ээс Багануур, Багахангай, Налайх дүүрэгт нэр дэвшигч юу хэлэв? 10 цагийн өмнө
​ "Хүннү 2222" хорооллын урд талын авто замын хөдөлгөөнийг нээлээ 10 цагийн өмнө
Фэст Академи математикийн багш нарт зориулсан өвөрмөц, шинэлэг арга хэмжээ зохион байгуулах гэж байна 10 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Сэлбэ, Туул, Тэрэлж голууд хүчтэй үерлэж байна 11 цагийн өмнө
Сэлбэ, Дунд гол дагуух аж ахуйн нэгжүүд голын лаг хагшаасыг цэвэрлэнэ 11 цагийн өмнө
Ц.Цолмон: Уулын цас хайлж уруйн үер бууж болзошгүй 11 цагийн өмнө
Ихэнх нутгаар үргэлжилсэн аадар бороо орно 12 цагийн өмнө
​ “Юм үнэнээрээ байх сайхан” 21 цагийн өмнө
Монгол тархи Монголоо аварна 23 цагийн өмнө
"Darkhan united arena" орон нутаг дахь хамгийн том спорт цогцолбор нээлтээ хийлээ Өчигдөр
Монгол орны өнцөг булан бүрт хүрэх хаанаас ч ойрхон “ХУРДАН” цэг Өчигдөр
Сонгинохайрхан дүүрэгт үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээ авч байна Өчигдөр
Нийслэлийн МАН-ын хорооноос орон нутгийн сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хүлээлгэн өглөө Өчигдөр
Нарны хорооллын 6-р байрны оршин суугчид ГЭРТЭЭ усанд автав Өчигдөр