​Э.Бат-Оргил: Шинэ ногоон автобусны угсралт нь Вьетнамд хийгдсэн, шинэ техник хэрэгсэл гэдгийг батлах бичиг баримт нь бий

Ш.АДЪЯАМАА
2023/09/25

Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд сүүлийн 14 жил орхигдоод байсан нийтийн тээврийн парк шинэчлэлийг 100 хувь хийж,  насжилт нь дууссан, техникийн шаардлага хангахгүй болсон авттбуснуудыг нийтийн тээврийн үйлчилгээнээс гаргахаар шийдвэрлэжээ.

 Нийтийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн санд нийт 1240  тээврийн хэрэгсэл бүртгэлтэй  байгаагийн   85 хувь нь 10 болон түүнээс дээш жилийн насжилттай, стандартын шаардлага хангахгүй тээврийн хэрэгслүүд үйлчилгээд явж байсан юм.

Тиймээс нийтийн тээврийн салбарт парк шинэчлэлийн ажлыг эхлүүлж, 2022, 2023 онд нийт 224 шинэ автобусыг үйлчилгээнд гаргажээ. Үүний үргэлжлэл болгож БНСУ-ын  Young An корпорацийн ZYLE Daewoo Bus компанид үйлдвэрлэдэг 2023 оны шинэ загвар болох Евро-5 стандартын  BS-106 их багтамжийн автобуснаас 600 ширхэгийг үе шаттайгаар оруулж ирэн нийтийн тээвврийн үйлчилгээнд ийнхүү нэвтрүүлэхээр ажиллаж байна.  

Гэвч сүүлийн үед олон нийтийн цахим сүлжээгээр энэхүү автобусыг хуучин, техникийн шаардлага хангаагүй гэх ташаа мэдээлэл тарах болсон юм. Тиймээс Нийслэлийн нийтийн тээврийн газар болсон холбогдох байгууллагуудаас энэхүү ташаа мэдээллийг залруулж үнэн, бодитой мэдээллийг олон нийтэд өгч байна. Олон нийтийн цахим сүлжээнд гарсан ташаа мэдээлэлд БНСУ-д үйлдвэрлээгүй Ветнадм үйлдвэрлэсэн, зарим эд анги нь зэвэнд идэгдсэн,  хуучин автобусыг авч ирлээ гэх агуулгатай мэдээлэл цагагдсан юм. Тэгвэл энэхүү мэдээлийг үгүйсгэж Зорчигч тээврийн нэтгтэл ОНӨААТҮГ-ын ашиглалтын инженер н.Бат-Оргил тайлбар хийлээ.


Тэрбээр хэлэхдээ “Энэхүү ногоон өнгийн автобус нь DAEWOO үйлдвэрийнх. DAEWOO Bus компани нь дэлхийн долоон оронд салбар үйлдвэр буюу угсралтын үйлдвэртэй. Монголд орж ирсэн ногоон автобуснуудын бүх эд анги нь Өмнөд Солонгосын DAEWOO үйлдвэрийнх. Угсралт нь Вьетнамд хийгдсэн. Шинэ техник хэрэгсэл гэдгийг батлах бүхий л бичиг баримт, хуулга бий. 

2009 онд үйлдвэрлэгдэж Монголд парк шинэчлэлтээр ирж байсан автобуснуудтай харьцуулахад энэ удаагийн автобуснууд лед гэрэлтэй. Мөн паар нэмэгдэж, дулаалгын тусгай материалтай ирсэн. Үйлдвэрлэлийн явцын бичлэг удахгүй тавигдана. Суудал бүрийн дээр паартай. Бусад үзүүлэлт, хэрэгслүүдийг харьцуулаад үзэх боломжтой. Цонх нь мөн цантдаггүй материалаар хийсэн учир хуучин автобус гэдэг ташаа мэдээлэл. Хөдөлгүүрийн тухайд утаа бага гаргадаг зэвнээс хамгаалсан хамгаалалттай. Улаанбаатарт үйлчилгээнд явж байгаа автобуснуудын дийлэнх нь 10-12 жилийн насжилттай болсон. Автобус шатдаг асуудал ч их гардаг. Тиймээс нийтийн тээврийн парк шинэчлэлтийг зайлшгүй хийх шаардлагатай. Дизель автобуснууд 20 ширхэг орж ирсэн. Маргааш 80 ширхэг ирнэ. Ирсэн даруйд нь яаралтай цахим карт уншигчийг суулгаж хөдөлгөөнд оролцуулна” гэх мэдээллийг өглөө.

БНСУ-ын Daewoo Bus үйлдвэрийн энэхүү ногоон автобус нь нийт 600 орчим үйлвэрдэгдэж байгаа бөгөөд нэг тус бзрийн үнэ нь 336 сайя төгрөг юм. Энэ нь өнөөгийн зах зээлийн үнээс харьцангуй хямд үнэ юм.

Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд явах Дэү брэндийн NEW BS 106 загварын автобусны давуу талууд: 

  • Өвлийн хүйтэнд цонх цантуулахгүй, зорчигчдыг дааруулахгүйн тулд хана, таазанд нэмэлт дулаан барьдаг сайжруулсан арьсан доторлогоо хийжээ.
  • Одоо нийтийн тээвэрт явж байгаа хуучин Дэү автобус  нь халаалтын гурван паартай бол шинэ нь зургаа болгож нэмэгдүүлсэн.
  • Дотроо 27 инчийн дөрвөн дэлгэцтэй.
  • Дотроо 4-5 ширхэг гар утас цэнэглэх USB залгууртай.
  • Зорчигчийн 28 суудалтай бөгөөд өмнөх автобус нь хулдаасан суудлын бүрээстэй тул манайхан даавуун уут оёж угласан байдан. Харин шинэ загвар нь сайжруулсан бат бөх материалаар хийсэн суудлын бүрээстэй учир гадуур нь уут углах шаардлагагүй.  
  • Эйр кондишн бүхий сэрүүцүүлэх болон дулаацуулах үлээлтийн системийн тусгайлсан тоноглолыг таазанд нь суурилуулсан бөгөөд зорчигч бүрийн дээрээс үлээнэ.
  • Өмнөх автобусууд гэрэл муутай байсан бол одоо дотор талын гэрлийг лед гэрлээр шинэчилсэн. 
  • Автобусны гаднах гэрэлтүүлгийг нэмэлтээр хажуугийн хананд нь шийдэж өгсөн тул шөнийн цагаар гэрэлт автобусууд хөдөлгөөнд оролцоно.
  • EURO-5 хөдөлгүүр нь 8000 багтаамж бүхий хоёр турбо хөдөлгүүрийн  хүчин чадалтай.
  • Мотор нь байгальд ээлтэй аdd blue технологи болох түлшийг цэвэршүүлэн гаргах яндангийн шүүлтүүр тусгайлан хийснээр хар утаа ялгаруулахгүй.
  • Автобусны гадна талд ослын, харин дотор талд нь зорчигч бүр буух товч дарах боломжтой болсон.
  • Хуучин Дэү автобусны урт нь 11.2 м бол шинэ нь өмнөхөөсөө 1м-ээр урт.




0
angry
0
care
3
haha
3
liked
2
love
1
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын наадам маргааш эхэлнэ 27 минутын өмнө
Баруун бүсийн нэр дэвшигчдийг багаар нь дэмжихийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ховдчуудаас хүслээ 51 минутын өмнө
​Г.Дамдинням: Аялал жуулчлалын хоршооллыг хөнгөлөлттэй зээл, татварын бодлогоор дэмжинэ 1 цагийн өмнө
”ЕCO BIKE” цахилгаан дугуйн түрээсийн үйлчилгээ шинээр нэвтэрлээ 1 цагийн өмнө
“Бичил, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн өдөр 2024” энэ сарын 16-ны өдрийг хүртэл үргэлжилнэ 1 цагийн өмнө
Регистрийн дугаар, гэрийн хаяг, холбоо барих мэдээллээ хамгаалахыг зөвлөв 3 цагийн өмнө
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд хүлээн авах 11 зуслан байна 3 цагийн өмнө
МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ: Ардын намын ялалт Ард түмний ялалт болоход Алтай нутгийнхан онцгой үүрэг гүйцэтгэнэ 3 цагийн өмнө
Энэ онд 22 байршилд үерийн хамгаалалтын барилга байгууламжийг шинээр барина 3 цагийн өмнө
Цаг агаарын болон бэлчээрийн мэдээллийг гар утасны мессеж хэлбэрээр шуурхай хүлээн авах боломжтой 4 цагийн өмнө
Хангайн бүсэд хэрэгжүүлэх гурван төслийг танилцууллаа 4 цагийн өмнө
Генсек шиг генсек 4 цагийн өмнө
Сэтгүүлчид З.Мэндсайханы талаар юу ярив? 5 цагийн өмнө
СЕХ: Ч.Номин, Ч.Хүрэлбаатар нар мөнгө, сэтгүүл тараасан гомдлыг шалгаж байгаа 5 цагийн өмнө
Нэр дэвшигчид өглөөний алхалтаар мөрийн хөтөлбөрөө танилцуулж байна 5 цагийн өмнө
Иргэд үл хөдлөх хөрөнгөө нүүлгэн шилжүүлж, газраа чөлөөлж эхэллээ 5 цагийн өмнө
СЕХ-ноос Н.Номтойбаярыг нэр дэвшигчээр бүртгэхээр шийдвэрлэв 5 цагийн өмнө
“Тавантолгой төмөр зам” ХХК 1.5 сая.тонн ачаа тээвэрлэлээ 5 цагийн өмнө
УИХ-ын дарга Г.Занданшатар Гурванбулаг сумын иргэд, сонгогчидтой уулзлаа 6 цагийн өмнө
БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит гэргийн хамт дурсгалын мод тарилаа 6 цагийн өмнө