Хөтөлийн “Цемент шохой” компани зах зээлд хамгийн хямд үнээр цементээ борлуулж эхэллээ

Ц.Цэрэнбадам
2023/09/26

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн тогтоолоор “Цемент шохой” ТӨХК-ийг ТӨБЗГ-аас “Эрдэнэс монгол” нэгдлийн бүрэлдэхүүнд шилжүүлж, ТУЗ-ийн бүрэлдэхүүнийг шинэчилсэн бүтцээр зохион байгуулсан. Тэгвэл тус компанийн ТУЗ-ийн анхны хурал 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр болж, цементийн үнийг бууруулах шийдвэр гаргалаа.

Өнөөдрийн байдлаар цементийн зах зээлд дотоодын үйлдвэрлэгчдийн “Монцемент билдинг материалс” ХХК-ийн МОН цемент, “Мак цемент” ХХК-ийн МАК цемент борлуулагдаж байгаа бөгөөд хамгийн хямд үнийг “Цемент шохой” ТӨХК тогтоогоод байна. Тодруулбал, барилгын салбарт өргөн хэрэглэгддэг 42.5 маркийн нэг тонн задгай цементийн үнэ 297,000 төгрөг болж буурсан бол ууттай цемент 331,100 төгрөг, нэг шуудай цемент 16,555 (НӨАТ орсон дүн) төгрөг болж тус тус хямдруулжээ.

Барилгын материал, тэр дундаа орон сууцны үнэ өссөн үед гол түүхий эд болох цементийн үнэ буурсан нь тус салбарынхан болон худалдан авагчдын хувьд чухал шийдвэр болж байна. Учир нь хүйтрэхээс урьтаж барилгын салбарынхан цутгалтаа авч, барилгын бүтээцээ хийж дуусгадаг бөгөөд хүйтний улиралд дотор заслаа хийдэг.

Өнөөдрийн байдлаар цементийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн 60 гаруй хувь нь төвлөрдөг Улаанбаатар хотод МАК, МОН-ы цемент барилгын материалын “44 дүгээр зах”, “Цайз” захад нэг тонн нь 420,000-440,000 төгрөг, импортоор орж ирж буй Хятадын цемент 360,000-380,000 төгрөгийн ханштай байна.

Харин Хөтөлийн цемент, шохойн үйлдвэрийн хувьд дээрх тогтоосон үнэ нь үйлдвэрээс борлуулагдах үнэ бөгөөд Улаанбаатар хотын зах зээлд үндсэн үнэ дээрээ тээврийн зардал орсон дүнгээр 42.5 маркийн задгай цемент 322,000 төгрөг болох бол савтай цементийн үнэ 356,100 төгрөг болж байна. Энэ нь одоогийн зах зээлд тогтсон үнээс хамгийн хямд үнийн санал бөгөөд Улаанбаатар хотын хэрэглэгчид хамгийн доод үнээр Хөтөлийн цементиийг худалдан авах боломжтой боллоо. Үнэ буурсан талаар тус компанийн Гүйцэтгэх захирал Л.Наранбаатар хэлэхдээ “Цементийг үнийг бууруулахын тулд цалин, эрүүл мэнд, нийгмийн хангамжаас бусад зардал, хөрөнгө оруулалтыг боломжит хэмжээгээр нь танасан. Нэг ёсондоо бүсээ чангалсан” хэмээн мэдээлж байна.

 


1
angry
0
care
0
haha
12
liked
0
love
1
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
DramaX.mn – Үзэх зүйл үргэлж бий 7 цагийн өмнө
Ашигт малтмалын тухай хуульд АМНАТ-ийг ОУ-ын жишигт хүргэж, гацсан төслүүд урагшлах зохицуулалтыг тусгасан 12 цагийн өмнө
Эмчийн зөвлөдөг “AiDent” шүдний сойзыг эх орондоо үйлдвэрлэж байна 13 цагийн өмнө
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүд эмчилж бэлэг барилаа 13 цагийн өмнө
Л.Гантөмөр: Ардын хувьсгалын 70 жилийн ойгоор амжилттай барилдсан ​бөхчүүдэд цолыг нь өгөх хэрэгтэй 14 цагийн өмнө
О.Амгаланбаатар: Нэг эрийн гурван наадмаа ирэх наймдугаар сард өөрөө зохион байгуулна 15 цагийн өмнө
П.Наранбаяр: Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзах гэсэн чинь Засаг дарга нь дүүргийн МАН-ын даргаас зөвшөөрөл ав гэж үүрэгдсэн 15 цагийн өмнө
Нийт нутгийн 20 гаруй хувьд бэлчээрийн ургац муу байна 15 цагийн өмнө
Зэвсэгт хүчний харьяа цэргийн нэгтгэл, ангиудад аюулгүй байдал, эрсдэлийн иж бүрэн шалгалт хийнэ 17 цагийн өмнө
Н.Алтаншагай: Одоо үед нэг эрийн гурван наадам байж болохгүй 17 цагийн өмнө
Ноос, арьс шир бэлтгэх үйлдвэрүүд зээл олгохоор боллоо 17 цагийн өмнө
Өрхийн эмнэлэгт хийх боломжтой түргэвчилсэн шинжилгээнүүд 18 цагийн өмнө
Сурагчдын амралт энэ сарын 15-наас эхэлнэ 20 цагийн өмнө
Энэ сард хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь 20 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар сэрүүхэн байна 20 цагийн өмнө
Капитрон банк “Гэрэлт 25 жил” аянаа эхлүүллээ Өчигдөр
Г.Уянгахишиг: Хуулиа яг дагаж мөрдвөл цолоо авна, хэн ч гомдолтой үлдэхгүй Өчигдөр
Х.Булгантуяа: Анхаасаа цол чимэг өгнө гэсэн бол олгох ёстой Өчигдөр
Д.Ганмаа: Хүүхэд амь эрсэдсэний дараа том шуум гардаг Өчигдөр
С.Эрдэнэбат: Түүхэн ойгоороо 1024 бөх барилдах нь зөв Өчигдөр