​МҮЭХ: 2024 онд цалин хөлсийг 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэх шаардлагатай

Ц.Цэрэнбадам
2023/09/26

МҮЭХ-ноос 2024 оны улсын төсөвт тусгуулах санал болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

МҮЭХ-ны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат:   Монголд ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн хөдөлмөрийн үнэлэмж маш бага байна. Цалин хөлсийг ойрын хугацаанд 50 хувиар нэмэгдүүлэх нэн шаардлага тулгарч байгаа. Түүнчлэн Монголд татвар төлж, ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүн бүр байгалийнхаа баялгаас хувь хишиг хүртэх хэрэгтэй. Үүнийг намрын чуулганаар хэлэлцэн хууль эрх зүйн хүрээнд тусгах зохицуулалт хийх хэрэгтэй. МҮЭХ-ноос дараах шаардлагыг 2024 оны улсын төсөвт тусгах шаардлагатай байна. Үүнд улсын төсөвт үнийн өсөлтийг тогтоон барих тодорхой арга хэмжээ авах хэрэгтэй. Мөн түүнчлэн хувийн хэвшлийн салбар дахь цалин хөлсийг нэмэх шаардлагатай. Иргэдийн зүгээс орон сууцны ипотекийн зээлтэй холбоотой маш их гомдол ирж байгаа. Орон сууцны үнэ мк нь гурван саяас буухгүй байна. Тиймээс хот, хөдөөгүй орон сууцны хөнгөлөлттэй нөхцөлөөр иргэдийг хамруулах хэрэгтэй. Үүнийг улсын төсөвт тусгах шаардлага бий. Түүнчлэн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн зардалд сүүлийн жилүүдэд хуульд заасан төсөв тусгахгүй байсаар ирсэн. Нийт төсвийн зардлын 0.5 хувиас доошгүй хувийг ХАБ, эрүүл ахуйд зарцуулах ёстой. Мөн бага, дунд орлоготой иргэдийн ХАОАТ-ыг хөнгөлнө гэж ЗГ-ын мөрийн хөтөлбөрт заасан байдаг. Үнийн өсөлттэй байгаа үед үүнийг хэрэгжүүлэх шаардлагатай. Түүнчлэн НӨАТ-ын хоёр хувийг үе шаттайгаар нэмэгдүүлж иргэдэд 50 хувийг буцаан олгох хэрэгтэй гэв.  

Мөн инфляцтай уялдуулж цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх боломжийг судалж, гурван талт хэлэлцээрийн хүрээнд шат дараатайгаар асуудлыг хэлэлцүүлэх шаарлагатай. Энэ хүрээнд цалин хөлсийг 2024 онд 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэх саналыг хүргүүлээд байгаа.

Тус саналд: 
-Цалин хөлсийг 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэх,
-Тэтгэвэр, тэтгэмжийг иргэдийн худалдан авах чадварыг харгалзан нэмэгдүүлэх,
-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 880 000 төгрөгт хүргэн нэмэгдүүлэх,
-Төсвийн хэмнэлт, үйл ажиллагааны нэмэлт орлогыг цалин хөлс, олговор, нийгмийн хамгааллын зардалд зарцуулах,
-Бага, дунд орлоготой иргэдэд ипотекийн зээлийн хүүгийн 3 хувийг эхний гурван жилийн хугацаанд төр хариуцахаар 2024 оны улсын төсөвт тусгах зэрэг цалин хөлс, нийгмийн хамгаалалтай холбоотой 15 заалт бүхий асуудлуудыг тусгасан байна.


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 4 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 5 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 6 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 8 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 9 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 9 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 10 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 10 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 10 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20