Чойбалсан хотын усан хангамжийн 60 гаруй км урттай магистраль шугам сүлжээг шинэчилнэ

М.Төгөлдөр
2023/09/26

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ 09-р сарын 25-ны өдөр Дорнод аймагт ажиллан, тус аймагт хэрэгжүүлэх томоохон төслүүдийн төлөвлөлттэй танилцлаа.

Тэрээр 2021 онд тус аймагт ажиллах үеэрээ Чойбалсангийн 50 МВт-ын дулааны цахилгаан станц барих төслийн Улсын төсвөөс хариуцах санхүүжилтийг тогтвортой гаргах, Чойбалсан хотоос Хавирга боомт чиглэлд 124 км хатуу хучилттай автозам барих, Ульхан боомт чиглэлд 60 км хатуу хучилттай автозам барих ажлыг хэрэгжүүлж эхлэхээр шийдвэрлэсэн нь амжилттай хэрэгжиж байгаа юм.

Ерөнхий сайд тус аймгийн иргэдтэй уулзалт хийж, Засгийн газраас хийж хэрэгжүүлж буй ажлуудыг иргэдэд танилцуулсан бөгөөд уулзалтад 600 гаруй хүн оролцож, улс орны болон орон нутгийн хэмжээнд тулгамдаж буй асуудал, шийдлийн талаар санал, шүүмжлэл өрнүүлж, хэрэгжүүлэх шаардлагатай хөрөнгө оруулалтын ажлуудын талаар саналаа өгч, эрэмбэллээ.

Улс орны хөгжлийн бодлого, төлөвлөлтүүдэд тусгагдан батлагдсан ТЭЗҮ, зураг төсөв нь бэлэн болсон хөрөнгө оруулалтын төсөл, иргэдийн эрэмбэлсэн саналыг тус тус үндэслэн Дорнод аймагт, цаашлаад зүүн бүс нутаг, Улс орны хөгжил, эдийн засгийг өсгөхөд хувь нэмрээ оруулах зам харилцаа, дэд бүтцийн томоохон төсөл, арга хэмжээ, инженерийн хангамжийн магистраль шугам сүлжээ, сургууль, цэцэрлэгийн барилга шинээр барих, өргөтгөх ажлуудыг ирэх оны Улсын төсөвт тусган батлуулж хэрэгжүүлнэ гэдгээ илэрхийллээ.

Үүнд Чойбалсан хот чиглэлийн тамын 50км, Булганы 27км, Чойбалсан хот доторх болон боомтууд чиглэлийн авто замуудыг шинээр барих, өргөтгөх, засварлах, зураг төсвийг шинэчлэх, мөн Чойбалсан хотын усан хангамж, дулаан хангамжийн 60 гаруй км урттай магистраль шугам сүлжээг шинэчлэх зэрэг ажлууд багтаж байна.

Мөн Ерөнхий сайд “Дорнодын шинэ сэргэлт” хөрөнгө оруулалтын чуулганд оролцож мэдээлэл өгсөн ба оролцогчдоос хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг сайжруулах талаар саналаа нэгтгэн Ерөнхий сайдад танилцууллаа.


0
angry
0
care
3
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 1 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 3 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 3 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 5 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 6 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 6 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 7 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 7 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 8 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20