Баруун аймгуудын нутгаар цочир хүйтрэлт үргэлжилнэ

М.Төгөлдөр
2023/09/27

Малч­ид, иргэд, хадланчид, тариаланчдын анхааралд:

Өнөө маргаашдаа баруун аймгуудын нутгаар нойтон цас, цас орж, газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтрэлт үргэлжлэх тул ил задгай хүнсний ногоо хайрагдаж, тариа, ногоо цасанд дарагдаж, зам даваанд халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.

2023 оны 09-р сарын 26-ны 20 цагаас 09-р сарын 27-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орно.

Салхи: Баруун аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -6...-11 градус хүйтэн, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнодын тал нутаг, Улз, Халх голын хөндийгөөр +3...+8 градус дулаан, бусад нутгаар -3...+2 градус, өдөртөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -1...+4 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +15...+20 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангийн тал нутгаар +10...+15 градус, бусад нутгаар +5...+10 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй хур тунадас орно, өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 0…+2 градус, өдөртөө +7...+9 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй хур тунадас орно, өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр.  Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө +7...+9 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй хур тунадас орно, өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр.  Шөнөдөө 0...-2 градус хүйтэн, өдөртөө +6...+8 градус дулаан байна.

2023 оны 09 дүгээр сарын 28-наас 10 дугаар сарын 02-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

     28-нд баруун аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр,төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 10 дугаар сарын 1-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орно. Салхи  28-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -7...-12 градус хүйтэн, өдөртөө -1...+4 градус дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр -1...-6 градус хүйтэн, өдөртөө +4...+9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +14...+19 градус, бусад нутгаар шөнөдөө -2...+3 градус, өдөртөө +8...+13 градус дулаан байна. 29-нд нутгийн өмнөд хэсгээр, 30-наас ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.


0
angry
0
care
0
haha
2
liked
1
love
2
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 1 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 3 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 3 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 5 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 6 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 6 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 7 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 7 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 8 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20