Монголын багш нарын холбооноос энэ сарын 5-аас ажил хаялт зарлах болсноо мэдэгдээд байгаа. Өнөөдөр багш, ажилчид Боловсрол шинжлэх ухааны яамны гадна 11:00 цагт цуглаан хийхээр болжээ. Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн зүгээс багшаар суралцах оюутнуудын төлбөрийг төрөөс даах бус багшийн цалинг 1000 долларт хүргэхийг шаардаад байгаа. Харин БШУ-ын сайд Л.Энх-Амгалан “Хөнжлийнхөө хэрээр хөлөө жий" гэсэн хариултыг өгөөд байгаа юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна