Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XV хуралдаан өнөөдөр /2023.10.12/болж хуралдаанаар Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцсэн юм.
НИТХ-аас Х.Нямбаатарыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар 78,57 хувийн саналаар дэмжсэн байна. Тэрбээр энэ үеэр хэлсэн үгэндээ "Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын захирагчийн чиг үүргийг оновчтой зааглан хуваарилах, хотын аж ахуйн ажлыг хариуцах хотын захирагчийг хотын зөвлөл, эсхүл хотын иргэд өөрсдөө шууд сонгодог болох эрх зүйн өөрчлөлтийг шийдвэрлүүлэхийг зорино" гэлээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна