Монгол Улс, БНХАУ-ын Парламентын байнгын ажиллагаатай хамтарсан механизм байгуулагдсаны 10 жилийн ой ирэх онд болно

Л.Бямбажав
2023/10/14

УИХ-ын дарга Г.Занданшатарт /2023.10.13/ өнөөдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюан бараалхлаа.  Элчин сайд Шэнь Миньжюань, БНХАУ-аас Монгол Улсад суух 18 дахь Элчин сайдаар миний бие томилогдож ирсэн. Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа түүхэндээ хамгийн найрсаг үедээ явж байна. Энэ таатай цаг хугацаанд Элчин сайдаар томилогдсондоо таатай буйгаа уулзалтын эхэнд хэлэв.


Монгол Улсын Их Хурал, БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их хурал хоорондын байнгын ажиллагаатай хамтарсан механизм байгуулсны 10 жилийн ой 2024 онд тохиож байгаа. Үүнийг тохиолдуулан ээлжит уулзалтыг ирэх онд зохион байгуулах саналтай байгаагаа уулзалтын үеэр Элчин сайд илэрхийллээ. Хоёр улсын төрийн тэргүүн худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавьсан. Энэ оны 8 дугаар сарын байдлаар 15 тэрбум ам.долларт хүрсэн байна. Тиймээс энэхүү зорилтод хүрэх боломж дүүрэн юм гээд уул уурхайгаас гадна хөдөө аж ахуй, газар тариалан зэрэг бүхий л салбарт хамтран ажиллах шинэ боломжийг бий болгоход хоёр улсын хууль тогтоох байгууллагын хамтын ажиллагааны байнгын механизм нь чухал бүрэлдэхүүн хэсэг гэдгийг тодотгов.

УИХ-ын дарга Г.Занданшатар, БНХАУ-аас Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдон ирж, үүрэгт ажилдаа орсон явдал баяр хүргээд,  Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг болох худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд эрхзүйн таатай орчныг бүрдүүлэхэд хоёр улсын хууль тогтоох байгууллагын харилцаа чухал гэж үзэж буйгаа онцлон тэмдэглэв. Мөн хоёр улсын хууль тогтоох байгууллагын харилцаа хамтын ажиллагааг дэмжих замаар хоёр улсын стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэхэд Элчин сайд өөрийн хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байна гээд  Монгол Улсын Их Хурал, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал хооронд байгуулсан хамтын ажиллагааны байнгын уулзалтын механизмын үйл ажиллагааг эрчимжүүлж, Байнгын хороод, Найрамдлын бүлэг болон Тамгын газар хооронд харилцан туршлага солилцох арга хэмжээг тогтмолжуулахын төлөө хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

Мөн Монгол Улсын Их Хурал болон ОХУ-ын Холбооны Хурлын хамтын ажиллагааны комиссын анхдугаар хуралдаан өнгөрсөн сард зохион байгуулагдаж,  хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлуудыг дурдаад, Монгол Улсын гадаад худалдааг өргөжүүлэх, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгоход парламент хоорондын яриа хэлэлцээний механизмын уулзалтууд үр дүнтэй болохыг тэмдэглэв.

Монгол Улсын Их Хурал, БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал хоорондын байнгын уулзалтын механизм байгуулах тухай харилцан ойлголцлын санамж бичгийг 2014 онд Бээжин хотноо байгуулж, энэ хугацаанд дөрвөн удаагийн уулзалтыг зохион байгуулжээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



0
angry
0
care
0
haha
1
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 4 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 5 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 5 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 7 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 9 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 9 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 9 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 9 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 10 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20