П.Эрхэмбулган: Эрүүл ахуйн байцаагч нар “Нийтийг хамарсан хордлогын шинж чанаргүй” гэж дүгнэсэн

М.Төгөлдөр
2023/10/16

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 18 дугаар сургуулийн зургаадугаар ангийн сурагчид 21 хоногийн зайтай хоёр удаагийн давтамжтай хордлогын шинж тэмдгээр эмнэлэгт хүргэгдсэн. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Боловсролын газраас сургуулийн орчинг солих зэрэг хэд хэдэн шат дараатай ажлуудыг хийсэн юм. Гэвч шинжилгээний хариу гараагүйн улмаас тодорхой арга хэмжээ авах, үйл явцыг тодорхойлоход хүндрэл үүсэж буй тул хариуг яаралтай гаргаж өгөх хүсэлтийг Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө Шүүх шинжилгээний ерөнхий газарт хүргүүлээд байна. Мөн холбогдох байгууллагууд ямар арга хэмжээ авч байгааг тодрууллаа.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулган:

-Эхний тохиолдол буюу есдүгээр сарын 21-нд 18 дугаар сургуулиас ирсэн дуудлагын дагуу Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн хоёр баг очиж ажилласан. Тухайн хүүхдүүдэд үзлэг, оношилгоо хийн, шаардлагатай хүүхдүүдийг ЭХЭМҮТ болон дүүргийн Эрүүл мэндийн төв рүү тээвэрлэж, хордлого тайлах зэрэг холбогдох эмчилгээ, үзлэг оношилгоо хийж, зөвлөгөө өгсөн юм. Мөн аравдугаар сарын 12-ны 16:44 цагт ахин дуудлага ирсэн. Уг дуудлагын дагуу очиход 15 хүүхэд тодорхой бус хордлогын шалтгаантай байсан бөгөөд ЭХЭМҮТ рүү дөрвөн хүүхдийг тээвэрлэсэн. Дараа өдөр нь ахин гурван хүүхэд нэмэгдэж, нийт долоон хүүхдийг ЭХЭМҮТ-д хэвтүүлэн эмчлүүллээ. Хэвтэн эмчлүүлсэн хүүхдүүдээс дөрөв нь хоёр дахь удаагаа хордлогын шинж тэмдэгтэйгээр эмнэлэгт хүргэгдээд буй. Өнөөдрийн байдлаар буюу аравдугаар сарын 16-нд хоёр хүүхдийг эмнэлгээс гаргах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд бусад хүүхдийн биеийн байдал тогтвортой байна. Эрүүл ахуйн байцаагч нар “Нийтийг хамарсан хордлогын шинж чанаргүй” гэж дүгнэсэн. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын зүгээс оношилгоо, эмчилгээ болон урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч байна. Хүүхдүүдийн хордсон шалтгааныг эцсийн байдлаар шүүх шинжилгээний байгууллага тогтооно хэмээв.


0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 43 минутын өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 1 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 4 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 5 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 5 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 6 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 6 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 7 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20