Цэрэг татлага энэ сарын 19-22-нд зохион байгуулагдана

Ц.Цэрэнбадам
2023/10/17

Нийслэлийн хэмжээнд хоёрдугаар ээлжийн цэрэг татлагыг аравдугаар сарын 19-22-нд зохион байгуулахтай холбоотойгоор Нийслэлийн Цэрэг татлагын товчоо хуралдаж, цэрэг татлагын зохион байгуулалт, бэлтгэл ажлын талаар хэлэлцсэн юм.

Мөн 18-25 насны иргэдийн эрүүл мэндийн үзлэгийг зохион байгуулах, Засгийн газрын 2017 оны 144, 2019 оны 441 дүгээр тогтоолоор баталсан Иргэнийг цэргийн жинхэнэ албанд тэнцүүлэн татах журамд заасан өвчний онош, заалтуудаар тэнцүүлэх, чөлөөлөх асуудлаар санал солилцов.

НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт “Бид батлан хамгаалах төрийн үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй, хүнд сурталгүй, түргэн шуурхай хүргэхээр бэлтгэл ажлыг хангаад байна.

Иргэд эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамрагдсан бичиг баримт, цэргийн үүрэгтний үнэмлэхтэйгээ Цэрэг татлагын товчоонд ирж хамрагдана. Мөн цэрэгт татагдах боломжгүй хувийн шалтгаанаа өргөдлөөр бичиж, цэргийн байранд очиж шийдүүлнэ.

Санаатай болон санаандгүйгээр тогтоосон газар, заасан цагт очоогүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авдаг. Энэ нь коронавирусийн нөхцөл байдалтай холбоотойгоор 2020, 2021 онд хэрэгжээгүй. Харин өнгөрсөн жилийн хавраас хариуцлага ногдуулж эхэлсэн” хэмээлээ.

Цэрэг татлагыг дараах байршлуудад зохион байгуулна. Үүнд: 

  • Баянзүрх дүүрэг-14 дүгээр сургууль
  • Сонгинохайрхан дүүрэг-83 дугаар сургууль
  • Баянгол дүүрэг-96 дугаар сургууль
  • Сүхбаатар дүүрэг-31 дүгээр сургууль
  • Хан-Уул дүүрэг-34 дүгээр сургууль
  • Чингэлтэй дүүрэг-5 дугаар сургууль
  • Багануур дүүрэг-“Гүн галуутай” цогцолбор сургууль
  • Багахангай дүүрэг-“Хангай” цогцолбор сургууль
  • Налайх дүүрэг-“Налайх” политехник коллежид зохион байгуулна.

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс 

6
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Жавхлан: Төсөвт тодотгол хийгээд нүүрний борлуулалт, валютын нөөц нэмэгддэг бол өдөр бүр тодотгол хийе 23 минутын өмнө
П.Сайнзориг: Улстөрчдийн хамаарал бүхий этгээдүүд өндөр цалин авч, тансаг машин унаж байна 27 минутын өмнө
Тариаланч, үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгож байна 54 минутын өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 93 тохиолдол бүртгэгдээд байна 1 цагийн өмнө
Дарь-Эхийн замд 7 тээврийн хэрэгсэл мөргөлдсөн осол гаржээ 2 цагийн өмнө
ХААН Банк 1,000 гаруй хүүхдийн боловсролд хөрөнгө оруулахаар “Таблеттай багш” санаачилгад нэгдлээ 2 цагийн өмнө
Хониндоо яваад сураггүй болсон эмэгтэйг нэг хоногийн дараа олжээ 3 цагийн өмнө
Элсэлтийн шалгалтын бүртгэл ирэх сарын 20-ны өдөр хүртэл үргэлжилнэ 3 цагийн өмнө
СХД: Зогссон болон удааширсан хөрөнгө оруулалтын ажлуудыг эрчимжүүлнэ 5 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаанаар 21 асуудал хэлэлцэнэ 5 цагийн өмнө
Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дундговь, Говь-Сүмбэрийн нутгаар цасан шуурга шуурна 5 цагийн өмнө
Д.Үүрийнтуяа: ''Цалинтай ээж'' хөтөлбөрийн мөнгийг 500 мянга болгох нь зүйтэй 21 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ 22 цагийн өмнө
Юнеско болон "Хууль ба ардчилал" төвөөс хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төсөлд үнэлгээ хийсэн дүгнэлтээ танилцуулав 23 цагийн өмнө
Утаагүй тамхины хэрэглээг хуулийн зохицуулалттай болгоё 23 цагийн өмнө
ШУТИС-ийн найман багш метроны чиглэлээр мэргэжил дээшлүүлэхээр БНСУ-ыг зорилоо Өчигдөр
Төр хэмнэлтийг өөрөөсөө эхлүүлнэ Өчигдөр
Нийгмийн даатгалын шинэчлэл хийхээр хуулийн төсөл боловсруулж байна Өчигдөр
ХЗБХ: Хууль зүй, дотоод хэргийн сайдын мэдээллийг сонсож, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтүүдийг хэлэлцлээ Өчигдөр
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 85 болж нэмэгдлээ Өчигдөр