Х.Нямбаатар: Автобус худалдан авах олон улсын тендерийг нээлттэй зарласан

М.Төгөлдөр
2023/10/19

Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай анхдагч хуулийн төсөл, түүнийг дагалдуулж 27 хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулснаа Засгийн газрын хуралдаанаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар танилцууллаа. Энэ талаараа Хотын дарга мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-Түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах богино хугацааны ямар шийдлүүд байна вэ?

-Богино хугацааны шийдлүүд бий. Бид төлөвлөлтөө гаргаж байна. Анхдагч хуулийн төслийг боловсруулахын тулд өмнө нь хийсэн суурь судалгаа, бусад холбогдох баримтууд дээр үндэслэн эхний ээлжид суурь бодлогын баримт бичгүүдээ гаргаж буй юм. Үүний дараа агаарын бохирдол, түгжрэлийг бууруулах чиглэлд богино хугацаанд хийх төлөвлөгөөнүүдийг танилцуулна. Мөн томоохон бүтээн байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулах, холбогдох яамдаас санал авах чиглэлээр ажиллаж байгаа.

Барилга нь босдоггүй олон жил болсны улмаас иргэд хохирч буй тохиолдол олон байна. Тиймээс энэ асуудлуудад шийдэл гаргах, өмнө нь баримталж ирсэн гэр хорооллыг орон сууцжуулах бодлогуудад томоохон өөрчлөлт хийх эрх зүйн зохицуулалтуудыг мөн хуулийн төсөлдөө оруулсан. Улаанбаатар хотод зургаан дэд төв бий. Дахин төлөвлөлтөөр орон сууцжуулах 150 мянган айлын орон сууцны хорооллын төлөвлөлт бэлэн байгаа. Тиймээс Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөнд дахин тодотгол хийх бөгөөд шинэ төлөвлөлт нь хотын стандарт, дүрэм журам, нормыг баримтална. Мөн аль болох өндөр бус барилга барих чиглэлээр төлөвлөлт гаргаж байгаа. Үүнтэй холбоотой газар чөлөөлөлт, орон сууцжуулах төлөвлөгөөнд хот өөрөө гардаж оролцох зохицуулалтуудыг хууль, эрх зүйн хүрээнд оруулахаар төлөвлөж байна.

-Дахин газар олгохгүй гэхээр иргэдийн газар өмчлөх эрхэд халдаж байгаа юм биш үү?

-Инженерийн шугам сүлжээгүй бүсэд дахин 0.07 га газар олгоод, ногоон бүс рүүгээ тэлээд байвал эцэстээ агаарын бохирдол тасралтгүй нэмэгдэнэ. Одоо хотын төвийн зургаан дүүрэгт, инженерийн шугам сүлжээтэй бүсэд газар олгох асуудлыг зөвхөн дуудлага худалдаагаар шийднэ. Улаанбаатар хотын захын гурван дүүрэгт иргэд 0.07 га газар авах хүсэлтээ илгээж болно.

-Ногоон автобусны асуудал ямар шатандаа явна вэ?

-Өчигдөр НЗДТГ-аас “Тэнүүн-Огоо” ХХК-тай байгуулсан Худалдах, худалдан авах гэрээг цуцалсан. Цаашид тус компаниас ямар ч автобус нэмж авахгүй. Ногоон автобусыг бүр авахгүй. Өнөөдөр НЗДТГ-аас автобус худалдаж авах олон улсын тендерийг нээлттэй зарласан. “Тэнүүн-Огоо” ХХК-д өмнө нь урьдчилгаа хэлбэрээр шилжүүлсэн мөнгөө нэхэмжлэх, иргэний нэхэмжлэлээр тооцуулах хүсэлтээ АТГ-т хүргүүлээд байна. Тус компанийн дансанд одоогоор 11 тэрбум төгрөгийн барилт хийсэн. Мөн “Тэнүүн-Огоо” ХХК-ийн өмчлөлд байгаа бүх хөрөнгийг царцаасан.

-Та хэдэн орлогчтой ажиллах вэ?

-Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын хуульд зааснаар Нийслэлийн Засаг дарга хоёр орлогчтой ажиллана. Засаг даргын нэгдүгээр орлогчоор Хууль зүй, дотоор хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан П.Сайнзоригийг, хоёрдугаар орлогчоор УИХ-ын даргын зөвлөхөөр ажиллаж байсан хуульч, судлаач О.Номинчимэгийг томилохоор болсон.

-Голын голдиролд барьсан барилгуудыг хэзээ нураах вэ?

-Өмнөх Засаг даргын гаргасан “S’Outlet”, “Шунхлай” шатахуун түгээх станц, “Aqua garden” зэрэг барилгыг нураах шийдвэрийг хэрэгжүүлэн ажиллана. Ирэх долоо хоногт албадан нураах гүйцэтгэгч шалгарна. “Aqua garden”-тай холбоотой асуудалд бид маш хүлээцтэй хандаж байгаа. “Барилгын үйл ажиллагаагаа зогсоо, цаашид нэмэлт зардал гаргахгүй байхад анхаар” гэхчлэн сануулж ажилласан. Харамсалтай нь тус барилгын компанийн зүгээс ажлаа зогсоохгүй, эрчимтэй үргэлжлүүлж байна. Эрчим хүчийг нь тасалсан боловч цахилгааны нэмэлт эх үүсвэр залган, барилгын ажлаа үргэлжлүүлж байгаа. Уг ажлыг зогсоож, захиргааны шийдвэрийн биелэлтийг хангуулах чиглэлээр ажиллана. Өндөр барилга учир хүний амь, эрүүл мэндийг хохироохгүй байхад анхаарна. Байгаль орчны улсын байцаагч тус барилгыг нураах шийдвэр гаргасан. Уг шийдвэрийг хууль тогтоомжийн дагуу Нийслэлийн Засаг дарга, түүний харьяа байгууллагууд гүйцэтгэх ёстой. Монгол Улсад ийм өндөр барилга нураах туршлагатай компани байхгүй. Тиймээс бусад улсаас гүйцэтгэгч шалгаруулна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


1
angry
0
care
1
haha
1
liked
0
love
2
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
DramaX.mn – Үзэх зүйл үргэлж бий 5 цагийн өмнө
Ашигт малтмалын тухай хуульд АМНАТ-ийг ОУ-ын жишигт хүргэж, гацсан төслүүд урагшлах зохицуулалтыг тусгасан 10 цагийн өмнө
Эмчийн зөвлөдөг “AiDent” шүдний сойзыг эх орондоо үйлдвэрлэж байна 11 цагийн өмнө
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүд эмчилж бэлэг барилаа 11 цагийн өмнө
Л.Гантөмөр: Ардын хувьсгалын 70 жилийн ойгоор амжилттай барилдсан ​бөхчүүдэд цолыг нь өгөх хэрэгтэй 11 цагийн өмнө
О.Амгаланбаатар: Нэг эрийн гурван наадмаа ирэх наймдугаар сард өөрөө зохион байгуулна 12 цагийн өмнө
П.Наранбаяр: Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзах гэсэн чинь Засаг дарга нь дүүргийн МАН-ын даргаас зөвшөөрөл ав гэж үүрэгдсэн 12 цагийн өмнө
Нийт нутгийн 20 гаруй хувьд бэлчээрийн ургац муу байна 13 цагийн өмнө
Зэвсэгт хүчний харьяа цэргийн нэгтгэл, ангиудад аюулгүй байдал, эрсдэлийн иж бүрэн шалгалт хийнэ 14 цагийн өмнө
Н.Алтаншагай: Одоо үед нэг эрийн гурван наадам байж болохгүй 14 цагийн өмнө
Ноос, арьс шир бэлтгэх үйлдвэрүүд зээл олгохоор боллоо 15 цагийн өмнө
Өрхийн эмнэлэгт хийх боломжтой түргэвчилсэн шинжилгээнүүд 16 цагийн өмнө
Сурагчдын амралт энэ сарын 15-наас эхэлнэ 17 цагийн өмнө
Энэ сард хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь 17 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар сэрүүхэн байна 18 цагийн өмнө
Капитрон банк “Гэрэлт 25 жил” аянаа эхлүүллээ Өчигдөр
Г.Уянгахишиг: Хуулиа яг дагаж мөрдвөл цолоо авна, хэн ч гомдолтой үлдэхгүй Өчигдөр
Х.Булгантуяа: Анхаасаа цол чимэг өгнө гэсэн бол олгох ёстой Өчигдөр
Д.Ганмаа: Хүүхэд амь эрсэдсэний дараа том шуум гардаг Өчигдөр
С.Эрдэнэбат: Түүхэн ойгоороо 1024 бөх барилдах нь зөв Өчигдөр