Иргэд машины дугаараа худалдаалах, барьцаалах, бэлэглэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ

М.Төгөлдөр
2023/10/19

Засгийн газрын хуралдаанаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай анхдагч хуулийн төслийг танилцуулсан. Мөн энэ анхдагч хуулийн төслийг дагалдуулж 27 хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулснаа Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Энэ талаараа Хотын дарга сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.

-Монгол Улсын нийт хүн амын 43 хувь нь нийт нутаг дэвсгэрийн 0.03 хувь болох Улаанбаатар хотод амьдарч байна. Нийслэлд бүртгэлтэй тээврийн хэрэгслийн тоо 680 мянга байгаа. 2022 онд хилээр 99 мянган тээврийн хэрэгсэл орж ирснээс 94 мянга нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Энэ оны эхний есөн сарын байдлаар 90 мянган тээврийн хэрэгсэл импортоор орж ирснээс 86 мянга нь Улаанбаатарт хөдөлгөөнд оролцож байна. Улаанбаатар хотын авто замын сүлжээг нэмэх зорилгоор жил бүр улс, нийслэлийн хөрөнгө оруулалт хийж байгаа ч импортоор орж ирж байгаа машины тоог гүйцэхгүй, хэдэн зуун км зам нэмж тавиад ч авто замын түгжрэлийг бууруулахгүй нь тодорхой байна. Иймээс цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд Улаанбаатар хотын авто замын сүлжээний даацад тохируулж автомашины дугаар олголтын дээд хязгаарыг НИТХ батлах, одоо автомашины дугаар эзэмшиж байгаа иргэд дугаараа бусдад худалдаалах, барьцаалах, бэлэглэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ. Тодруулбал, автомашиныхаа дугаар болон машинаа салгаж бусдад худалдаалах эрх зүйн зохицуулалтыг бий болгоно.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 34 минутын өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 1 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 4 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 5 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 5 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 6 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 6 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 6 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20