Өнөөдөр болох үйл явдлууд: Монгол зан үйл, ёс заншил сурталчлах "Баярлалаа" төслийг танилцуулна

Л.Бямбажав
2023/10/20

Өнөөдөр болох үйл явдлуудын товч хураангүйг танилцуулъя. 

МУИС-ийн номын санд

09:00 цагт Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдад зориулсан “Ярьдаг, сонсдог номын сан”-гийн нээлтийн арга хэмжээг зохион байгуулна. 

Төрийн ордонд

10:00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно. 

Гадаад Харилцааны Яам (ГХЯ)-нд

09:00 цагт Отгонтэнгэр их сургууль, ГХЯ, МУИС-ийн Улс төр судлалын тэнхим, ШУА-ийн Олон Улс Судлалын хүрээлэн, МУИС-ийн Европ судлалын тэнхим хамтран “Европын холбоо: Өнөөгийн байдал, ирээдүйн чиг хандлага” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулна. 

Монгол, Чех, Унгар, Румын, Украин, Англи, Хятад, Япон зэрэг орны багш, эрдэмтэн, судлаачид илтгэл тавьж, хэлэлцүүлнэ.

Улаанбаатар зочид буудалд

09:00-13:00 цагт "Хүүхдийн эрхийн хууль тогтоомжийн хэрэгжилт" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулна.

МУИС-ийн хоёрдугаар байранд 

10:00 цагт “Соёлын Өвсний үндэс” буцалтгүй тусламжаар хэрэгжсэн “МУИС-ийн япон хэлний хэлмэрчлэхүйн лаборатори байгуулах төсөл”-ийн нээлтийн үйл ажиллагаа болно. Үйл ажиллагаанд Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки, МУИС-ийн захирал Д.Бадарч болон холбогдох төлөөний хүмүүс оролцоно.

Монгол Ньюс мэдээллийн төвд

11:30 цагт Монгол зан үйл, ёс заншил сурталчлах зорилготой "Баярлалаа" төслийн талаар Тахилт иргэдийн зөвлөл, Хөдөө аж ахуйн дээд сургуулийн Мал аж ахуй, Биологийн сургуулийн эрдэмтэн, судлаачдын хамт мэдээлэл хийнэ.

ГССҮТ-ийн салбар эмнэлэгт 

11:30-16:30 цагт Гэмтэл согог судлалын үндэсний төвийн салбар эмнэлгийн “Нээлттэй хаалганы өдөрлөг” болно. 


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 4 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 5 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 5 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 7 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 9 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 9 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 9 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 9 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 10 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20