“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн талаарх хэлэлцүүлгийг зохион байгууллаа

Л.Бямбажав
Өчигдөр

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны тогтоолоор “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ч.Ундрамаар ахлуулан байгуулсан бөгөөд бүрэлдэхүүнд нь УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Б.Баттөмөр, Х.Ганхуяг, Т.Доржханд, С.Чинзориг нар багтсан юм.

Тус ажлын хэсгийн гишүүд энэ сарын 17-ны өдөр “AmCham Mongolia” буюу Монгол дахь АНУ-ын худалдааны танхимтай хамтран “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг бизнес эрхлэгчдэд нээлттэй танилцуулж, санал солилцох хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Монгол дахь АНУ-ын Худалдааны танхимын захирал О.Адъяа, Монголбанкны дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван нар үг хэлсэн.

Ажлын хэсгийн ахлагч Ч.Ундрам,  Мөнгөөр дамжуулан эдийн засгийн байдал буюу эдийн засгийн өсөлт, үнэ, төлбөрийн тэнцэл, ажилгүйдэл зэрэг макро эдийн засгийн орчинд нөлөөлөх төв банкны үйл ажиллагааг мөнгөний бодлого гэж харж болно хэмээгээд, мөнгөний бодлогын төлөв, чиглэлд анхаарлаа хандуулж, бодлогын төсөлд саналаа нэмэрлэхийг оролцогчдоос хүссэн юм.

Хэлэлцүүлэгт оролцогчид төсөв, мөнгөний бодлогыг уялдуулах, төсвийн хэт их тэлэлтийн үед бусад эх үүсвэрийг ашиглах замаар бодлогын хүүг бууруулах боломжийг эрэлхийлэх, валютын нөөцийг нэмэгдүүлэх замаар ханшийн тогтвортой байдалд анхаарлаа хандуулах талаар байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Ч.Ундрамаар ахлуулсан ажлын хэсгийн гишүүд энэ сарын 18-ны өдөр Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах бодлогын зорилтыг ханган хэрэгжүүлэх Монголбанктай хамтран тогтоолын төслийн талаар Монголын бизнесийн зөвлөл, болон МҮХАҮТ-д танилцуулга хийж, хэлэлцүүлэг зохион байгуулав.

Хэлэлцүүлгийн үеэр Ажлын хэсгийн ахлагч Ч.Ундрам, төсвийн бодлого, мөнгөний бодлого яв цав уялдах ёстой хэмээгээд, мөнгөний бодлого сангийн бодлогын хавсарга байх бус бие даасан харилцан уялдаатай бодлого болж байж үндсэн зорилго хэрэгжих учиртай гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн.

Тэрбээр, мөнгөний бодлогын хатуу төлөвийн нөлөө бодит эдийн засгийг хүндрүүлэхгүй байхад чиглэх учиртайг дурдаад, үүний тулд зээлийн ангилал дээр уян хатан байх, хугацаа бодит нөхцөлтэй уялдах, дунд болон урт хугацааны эх үүсвэрээр хангах тал дээр чөлөөт эх үүсвэрийг дайчлах боломжийг эрэлхийлэх талаар саналаа илэрхийлсэн.

Ажлын хэсэг хэлэлцүүлэгт оролцогчидтой төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийг хамгаалах, хэрэглээний ханшийг хамгаалах буюу хэрэглээний үнийн индексийн тогтвортой байдлыг хангах болон бусад асуудлаар санал солилцлоо хэмээн Эдийн засгийн байнгын хорооны ажлын албанаас мэдээллээ.


1
angry
0
care
2
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 3 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 4 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 5 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 7 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 8 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 8 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 9 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 9 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 9 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20