НӨАТ-ын буцаан олголтыг 5% болгох саналыг 100,000 гаруй хүн дэмжлээ

Ц.Цэрэнбадам
2023/10/23

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Нийтийн өргөдөл хүлээн авах Улсын Их Хурлын цахим системд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулж, нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг 5 хувиас доошгүй байхаар тогтоох саналыг  байршуулсан.


Дээрх саналыг petition.parliament.mn цахим системд 2023.10.17-ны 11 цаг 40 минутад байршуулснаас хойш зургаа хоногийн хугацаанд дэмжсэн иргэдийн тоо 100 мянгад хүрлээ.

D-өргөдөл буюу “Нийтийн цахим өргөдөл, гомдлын систем”-д Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн “ДАН” системээр эсвэл цахим гарын үсгээр баталгаажуулан нэвтэрч саналаа өгөх боломжтой.

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд зааснаар, иргэн та D-өргөдөл цахим системд өргөдөл гарган, тус санаачилга нь 33.000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд тодорхой асуудлаар ажлын хэсэг байгуулах, 70.000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах, 100.000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд Улсын Их Хурлаар шийдвэрлүүлэх боломжтой юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



0
angry
0
care
1
haha
32
liked
1
love
1
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Бүгд Найрамдах Энэтхэг Улсад айлчлахыг урьжээ 20 минутын өмнө
Х.Нямбаатар: ​Хатуу түлшнээс сайн дураар татгалзсан айл өрхүүдийг хийн түлш рүү шилжүүлнэ 43 минутын өмнө
​Сайн дураар даатгал төлж буйг зээл олголтын нэг шалгуур үзүүлэлт болгохыг арилжааны банкуудад уриаллаа 1 цагийн өмнө
Автобусанд: Утсаа алдсан хоёр иргэний утсыг автобусны жолооч олж өгчээ 2 цагийн өмнө
“Ирээдүйн мистер-2025” тэмцээнд оролцох тамирчдад допингийн эсрэг сургалтыг зохион байгууллаа 2 цагийн өмнө
“Мөстөл, мөсөн голыг хамгаалъя” уриан дор “Цэнхэр алт” усны үндэсний II чуулган болно 2 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны азтан өнөөдөр тодорно 3 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан болж байна 3 цагийн өмнө
Хороодын хэсгийн ахлагч нарын урамшууллыг 1.200.000 төгрөг болгохыг дэмжжээ 4 цагийн өмнө
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна 5 цагийн өмнө
ХЗБХ: Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 01 дүгээр дүгнэлтийг хэлэлцэв 22 цагийн өмнө
Ойрын 5 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 23 цагийн өмнө
KGL Олон Улсын Англи Хэлний Олимпиад Монгол Улсад Анх Удаа! 23 цагийн өмнө
Танилц: Улаанбаатар хотод шинээр дараах 16 стандартыг мөрдөнө Өчигдөр
ДЭМБ-ын байр суурь ганхаж байна Өчигдөр
Улаанбурхан өвчний 4 тохиолдол нэмж батлагдаж, нийт 55 тохиолдол бүртгэгдлээ Өчигдөр
НЭМҮТ: 10 эрэгтэй тутмын 8-д нь өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн Өчигдөр
Автомашины татвар бууруулах эсэх асуудлаар НИТХ-ын зөвлөл өнөөдөр хуралдана Өчигдөр
Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан ИБУИНХУ-д айлчлахаар мордлоо Өчигдөр
Нийслэлийн сургуулиудын II улирлын амралт 4-р сарын 7-ноос эхэлнэ Өчигдөр