МАН: Иргэд татвар болон Эрүүгийн асуудлаар санал өгөх эрхийг хязгаарлана

Ц.Цэрэнбадам
2023/10/23

МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж мэдээлэл хийлээ. 

МАН бүлэг: Нийслэлийн түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах төслийг агуулгын хувьд дэмжлээ. 

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хурал өнөөдөр /2023.10.23/ хуралдаж, нийслэлийн түгжрэлийг буурууулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, дэд дарга М.Оюунчимэг, дэд дарга Ж.Батжаргал, УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албаны дарга С.Далхаасүрэн нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Бүлгийн хуралдаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар “Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай” хуулийн төслийг танилцууллаа. Улаанбаатар хотын хамгийн тулгамдсан асуудал бол түгжрэл юм. Тиймээс хотын дарга ажлаа хүлээж аваад, долоо хоногийн хугацаанд судалсны үндсэн дээр хуулийн төсөл боловсруулан намын бүлэгт танилцуулж байна. Ингэхдээ хотын түгжрэлийг бууруулах чиглэлээр хуультай байх нь зүйтэй гэж үзэж, анхдагч хуулийн төслийг боловсруулж оруулж ирсэн байна. Хуульд гурван гол агуулгыг чухалчилж үзсэн.

Үүнд, нэгдүгээрт, хотын түгжрэлийн асуудлыг бууруулахад чиглэсэн олон арга хэмжээг төлөвлөсөн байна. Тухайлбал, төлбөртэй бүсүүд, автомашины зогсоолын талаар зохицуулалтыг тусгасан байна.

Хоёрдугаарт, татвар, хураамжтай холбоотой асуудлыг хөнджээ.

Гуравдугаарт, гэр хорооллыг дахин төлөвлөхдөө хуулийн хүрээнд шийдвэрлэх асуудал байна гэж үзсэн байна. Эдгээр асуудлыг өнөөдрийн бүлгийн хуралдаанд танилцууулсан. Бүлгийн гишүүд түгжрэлийг бууруулахад чиглэсэн арга хэмжээ, гэр хорооллыг орон сууцжуулах асуудлыг ерөнхийд нь дэмжиж байгаа. Харин татвартай холбоотой асуудлыг Засгийн газар олон талаас нь ярилцаж, тооцоо судалгааг сайтар хийх ёстой гэж үзлээ.

Энэ удаагийн бүлгийн хуралдаанаар нийслэл хотод нэгэнт агаар, орчны бохирдол, түгжрэлийг шийдэх олон асуудал байгаа учраас дорвитой арга хэмжээ авах хэрэгтэй гэдэгт бүлгийн гишүүд санал нэгдлээ” гэв.

Энэ үеэр УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын намын бүлгийн дэд дарга М.Оюунчимэг нийслэл Улаанбаатар хуулийн төслийн үзэл баримтлалтай холбоотой асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “ Ковидоос хойш Улаанбаатар хотыг дэд бүтэцжүүлэх асуудал хөрөнгө мөнгөний хувьд зогссон байсан. Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар гэр хорооллыг дахин төлөвлөх, түгжрэлийг бууруулах хуулийн төслийг багцаар нь оруулж ирсэн. Ингэхдээ, татварын хөнгөлөлт үзүүлэх талаар хөндсөн байна. Тухайлбал, Сэлбэ дэд төвийг түшиглээд Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт орон сууцыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд байгуулах боломжтой болсон талаар тусгажээ. Мөн гэр хороололд барилга барих ААН-үүдийг НӨАТ, гаалийн татварын хөнгөлөлт үзүүлэх таатай нөхцлийг заасан хуулийн заалтыг оруулж ирсэн байна. Ингэснээр гэр хорооллыг дахин төлөвлөх ажил бодитоор хэрэгжиж эхлэх таатай боломж нээгдэж байна ” гэв.


16
angry
0
care
2
haha
0
liked
1
love
2
sad
3
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 5 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 6 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 7 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 9 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 10 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 10 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 11 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 11 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 11 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20