АН-ын бүлэг: Ковидын төсвөөр чанаргүй сонсгол хийх нөхцөл бүрдсэн тул хойшлуулсан

Ц.Цэрэнбадам
2023/10/23

Өнөөдөр хуваарь ёсоор АН-ын бүлэг хуралдаж мэдээлэл хийлээ. Өнөөдрийн хурлаар иргэн Д.Мөнх-Эрдэнийн асуудлыг авч хэлэлцжээ.  Өөрөөр хэлбэр Монгол улсын шүүхээр шидэгдэж эрхээ хасуулж байгаа иргэдийн хүмүүжиж байгаа үед нь хүний эрх хэрхэн хангагдаж байна вэ? гэдэг асуудлаар тодорхой мэдээлэл авч цаашид ямар бодлого барьж ажиллах талаар ярилцсан байна. 

Хоёрдугаарт, өнөөдөр Ковидын асуудлаар нийтийн сонсгол явуулъя гэсэн байсан. Ковидын асуудал гэдэгт ганцхан төсвөөс гадна хүний эрхийн асуудал, Ковидын хуулийн хүрээнд хийгдсэн олон худалдан авалтууд, Ковидын хуулийн хүрээнд үйлчлэл нь зогссон төрийн албаны хууль гээд маш өргөн хүрээтэй асуудлын хүрээнд нийтийн сонсгол явуулъя гэж товлогдсон байсан.  Бидний зүгээс намрын чуулган эхэлснээс хойш асуулгуудыг тавьсан. Маш том асуудлууд үүний цаана байна. 

Арван их наядын хөтөлбөр дээр нэмээд хорин их наядын мөнгөн дүн бүхий асуудал яригдаж байна. Хорин их наяд гэдэг ЖДҮ-ийн 50 тэрбумтай харьцуулахад хэд болох билээ? Зөвхөн Хөгжлийн банкны сонсгол гээд бид ярьж байсан. Энэ бол нэг их наядын асуудал байсан. Хөгжлийн банкны мөнгөн дүнгээс 20 дахин их мөнгөн энд яригдаж байна. Тэр ногоон автобуснаас 60 дахин их мөнгөн дүн энд яригдаж байгаа. Ийм учраас энд ажлын хэсгийн хэдэн гишүүн суугаад дүгнэлт хийх боломжгүй юм байна.

 Шинжээч томилж өгөөч. УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулиар хянан шалгагч гэж томилоод олон тооны материал цуглуулдаг. Энэ материал дээр шинжээч ажилладаг. Хөгжлийн банкин дээр гэхэд бүтэн нэг жил ажилласан. Энэ удаад бид гуравхан шинжээчийг 10 хоног л ажиллуулъя гэсэн. Энэ бололцоог хангаж өгөөч гэсэн. Эдийн засгийн байнгын хорооны ирц хүрээгүй гэдэг шалтгаанаар хоёр долоо хоног хуралдаагүй. Энэ сонсголыг чанартай явуулж өгөөч гэсэн хүсэлт өгсөн мөн хүлээж аваагүй. Тэгээд өнөөдөр энэ сонсголын хийсэн нэр зүүгээд чанаргүй сонсгол явуулах нөхцөл байдал үүссэн учир хойшлуулах хүсэлт гаргасан. 



0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 5 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 6 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 7 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 9 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 10 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 10 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 11 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 11 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 11 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20